From Wikipedia, the free encyclopedia
Хоёр нутагтан ангид багтах амьтад ус ба хуурай газрыг сэлгэж амьдардаг. Ийм ч учраас хоёр нутагтан буюу газар уснаа явагчид хэмээх нэрийг авчээ. Хоёр нутагтан амьтад улиран хувьсах хөгжлийн явцад дэвони гавалын үед царвуу сэлүүрт загаснаас үүсэн бий болохдоо хоёр том дэвшил болсон явдал билээ. Тэднийг анхны дөрвөн мөчтөн гэнэ. Тэд агаарын хүчилтөрөгчийг уушиг юм уу арьсаар авч амьсална.Хоёр нутагтны биеийн илч тогтмол биш, орчноо даган хувьсаж байдаг учир хүйтэн цустан амьтад юм. Хоёр нутагтан ангид 4000 шахам зүйлийн амьтад багтах бөгөөд тэдгээрийг сүүлгүй хоёр нутагтан, сүүлтэй хоёр нутагтан, хөлгүй хоёр нутатан гэж гурван баг болгодог. Мэлхий, Бах , модны мэлхий тэргүүтэн сүүлгүй хоёр нутагтны багийн төлөөлөгчид. Харин аварга тожмоо луу, гүлмэр зэрэг нь сүүлтэй хоёр нутагтан болно.
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Монгол оронд хоёр баг , 4 овогт багтах 6 зүйлийн хоёрнутагтан амьдардаг. Шивэр гүрвэл (Salamandrella keyserlingii) бол зүүн хойд Азиар тархсан нэгэн зүйл гүрвэл юм. Энэ гүрвэл нь дийлэнхдээШивэрийн нойтон мод, голын шугуйгаар төвлөрдөг бөгөөд Kазахстан, Монгол улсуудын умард, Хятадын зүүн хойд нутгууд, Солонгосын хойгт бас тааралдана.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.