Химийн индикатор
From Wikipedia, the free encyclopedia
Индикатор (Латин: indicator – заагч) — бодисын эсвэл түүний аль нэг бүрдүүлэгчийн агууламжийн (концентрац) өөрчлөлтийг нүдэнд харагдахуйцаар (нүдээр тодорхойлж болохоор) илэрхийлэх нэгдэл (бодис). Индикаторуудыг титрлэлтийн үед эсвэл рН, еН г.м. үзүүлэлтүүдийг богино хугацаанд тодорхойлоход ашиглагддаг. Янз бүрийн тусгай зориулалтын индикаторууд байдаг. Жишээ нь цацраг идэвхжилийн хэмжээг тодорхойлох.