![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e8/Frederic_Chopin_photo.jpeg/640px-Frederic_Chopin_photo.jpeg&w=640&q=50)
Фредерик Шопен
From Wikipedia, the free encyclopedia
Фредерик Шопен (Франц: Frédéric François Chopin), (пол. Fryderyk Franciszek Chopin, 1810 оны 3 сарын 1-д Польшийн Варшав хотын ойролцоох Желазова-Вола хотод төрж 1849 оны 10 сарын 17-д Парист нас барсан) -Польшийн хамгийн алдартай хөгжмийн зохиолч, гайхамшигт төгөлдөр хуурч, хөгжмийн багш. "Өндөр мэргэжлийн чадварт суурилсан яруу тансаг авьяастай" тэрбээр дэлхийд түгсэн алдар хүндээ Романтизмын үед олж авсан. Хөгжмийн суутан гэдэг нь бага нанаасаа танигдсан ба хөгжмийн урлагт бүрэн боловсорч, анхан үеийн бүтээлүүдээ дөнгөж 20 настайдаа буюу Польшийг орхихоосоо өмнө зохиож байжээ.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e8/Frederic_Chopin_photo.jpeg/640px-Frederic_Chopin_photo.jpeg)
Лоуис-Август Биссоны авсан зураг, ойролцоогоор 1849 он
Польшийн хөгжмийн алдарт зохиолч Фредерик Шопены эцэг Николя Шопен, эх нь хоёулаа хөгжимд авьяаслаг хүмүүс байжээ. Шопен бүр багаасаа төгөлдөр хуур тоглож сурчээ. Анхныхаа багш Адальберт Живни гэдэг чех хүний ачаар жаал хүү улам сайн суралцаж, 7 насандаа полонез буюу эрхэмсэг аят төгөлдөр хуурын анхны бүтээлээ туурвижээ.
Ф.Шопены зохиол дотроос 2 концерт (1829, 1830), 3 сонат (1828—1844), фантази (1842), 4 баллад (1835—1842), 4 скерцо (1832—1842), экспромт, ноктюрн, этюд, вальс, мазурк, полонез болон бусад төгөлдөр хуурын зохиомжуудыг нэрлэж болно. Түүний зохиолууд нь гүнзгий чин сэтгэл, тансаг уран, өндөр техник хослуусан байдаг. Хөгжим аялгуу нь төрлөх польшийн ард түмэнд эрх чөлөө сайн сайханыг авчирхад туслана гэж Ф.Шопэн гүнээ итгэдэг байсан. «Польш эрх чөлөөтэй, гялалзсан, хүчирхэг болно!» гэж тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн байдаг. Фрэдэрик Шопэны олны өмнө тавьсан концерт 1848 оны 11 дүгээр сарын 16-д Лондонд болжээ.
Хүнд өвчинд нэрвэгдсэн Ф. Шопэн Англид хоёронтоо очиж эмчлүүлсэн боловч эдгэлгүй 39 настайдаа нас баржээ. Түүнийг төрсөн нутгийн шороотой хамт Парисын Пьер Лашезд оршуулж, сэрүүн ахуйдаа хүсэж байснаар хожим эх оронд нь зүрхийг нь хүргүүлэн Варшавын хутагт загалмайн сүмд байрлуулжээ. Польшийн хөгжмийн агуу их зохиолчийн амьдрал ид насандаа ийнхүү дууссан боловч тэрээр уран бүтээлийн гандашгүй арвин өвийг хүн төрөлхтөнд үлдээжээ.