Дэлхийн улс орны жагсаалт
From Wikipedia, the free encyclopedia
2014 оны байдлаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүрэн эрхт 193, НҮБ-ын байнгын ажиглагч 2 улс байна. Гэгээн Ширээт Улс 1964 оноос, Палестин 2012 оноос хойш байнгын ажиглагчийн эрхтэй болсон бөгөөд олон улсын өргөн эрхтэй.
Үүнээс гадна 10 гаруй орон тусгаар тогтносон боловч бусад улсаар бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй, олон улсын эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсоор байна.