Төмөр зам
From Wikipedia, the free encyclopedia
Төмөр замын хөдөлгөөн нь зөвхөн тухайн тээврийн хэрэгсэлд зориулагдсан тусгай төмөр замтай тээврийн хэрэгсэл буюу тээвэрлэгч төхөөрөмжийг хэлэх бөгөөд энэ нь зам тээврийн дэд бүтцийн чухал ач холбогдолтой салбарын нэг юм. Энэ төрлийн тээврийн хэрэгслийн зам нь хоёр эгнээ бүхий төмөр зам эсвэл соронзон орны нөлөөгөөр дээр эсвэл доод байрлалтайгаар хөвүүлэх төмөр зам, агаарын дүүжин замтай болон мөн төмөр замгүй дээрээ байрлалтай цахилгаан дамжуулах шугамаас хамаарах замууд байдаг. Бараг ихэнх төмөр замын тэрэг нь ховил бүхий төмөр дугуйтай ба зэрэгцээ байрлалтай төмөр замд ховилоороо сууж чиглүүлэн явна. Энэхүү төмөр зам нь мод-, бетон- эсвэл төмөр дэрэнд бэхлэгдэн холбогдсон байдаг. Зарим нэг цөөн тохиолдолд резин дугуйтай (жишээлбэл Парисын зарим нэг метро болон Майны Франкфуртын нисэх онгоцны буудлын дотоод зорчигч тээвэр) байх ба зам нь бетон хучилттай байдаг.
Механикаар чиглүүлэх системд төмөр замын тээврийн хэрэгсэл орох ба эдгээр нь дугуй-төмөр зам гэсэн системийг ашиглана. Үүнийг төмөр замын хөдөлгөөний систем ч гэж нэрлэх ба зүтгэгч тэргийг нь галт тэрэг гэнэ. Галт тэрэг нь нэг бол өөрийн гэсэн хөтлөгчтэй (Хөтлөх галт тэрэг) эсвэл тусгай зүтгэх толгойн тэргээр чирүүлэх буюу түлхэгдэн явна. Өөрийн гэсэн хөтлөх хөтлөгчгүй нэг газарт хатуу холбогдсон мотортой дүүжин төмөр замын цөөн тохиолдол бас байдаг.