Тэрэг (Англи: Rook, ♖♜) нь шатрын дүрсүүдийн нэг юм.
More information Шатрын дүрсүүд ...
Close
Тоглоомын эхэнд цагаан тэргүүд a1, h1, хар тэргүүд a8, h8 нүдэнд байрлана.
- Тэргийг R гэж тэмдэглэнэ.
- Үндсэн зарчим
- Босоо, хөндлөн чиглэлд дурын нүдэнд бууж чадна.
- Зураг 1 : Тэрэгний хөлд айлын дүрс байвал уг дүрсийг идэж чадна.
- Идсэний дараа тухайн дүрс байсан нүдэнд бууна.
- Зураг 2 : Өөрийн талын дүрс байгаа нүдэнд бууж чадахгүй.
- Зураг 3 : Бусад дүрсийг давж нүүж чадахгүй.
Тэрэгний нүүдэл 1
|
Айлын дүрсийг идэж чадна. |
|
Тэрэгний нүүдэл 2
|
Өөрийн талын дүрс байгаа нүдэнд бууж чадахгүй. |
|
Тэрэгний нүүдэл 3
|
Бусад дүрсийг давж нүүж чадахгүй. |
|
More information Ноён, Бэрс ...
| Ноён | Бэрс | Тэрэг | Тэмээ | Морь | Хүү |
Дүрсүүдийн үнэлгээ |
∞ | 9 | 5 | 3 | 3 | 1 |
Close
- Энэ үнэлгээ нь абсолют биш бөгөөд тухайн нөхцөл байдлаас шалтгаалж өөрчлөгддөг.
- Тэрэг нь өргийн эхэнд нэг их чухалд тооцогддоггүй, харин өрөг өрнөхийн хэрээр хэрэгтэй болж, өргийн төгсгөлд чухал үүрэг гүйцэтгэнэ. Ерөнхийдөө ноёноос гадна хүүнүүд, мөн тэрэг үлдэж хоцрох нь элбэг байдаг.
- Айлын хүүг бэрс гаргахаас сэргийлэх эцсийн арга нь ихэнхдээ тэргээрээ идэх явдал байдаг.
- Хос тэргээр эсрэг талын ноёнг мадлаж чадна.