From Wikipedia, the free encyclopedia
Tува хэл (Урианхай хэл, Соёд хэл; тува нэр нь тыва дыл) — Тува (Урианхай, Соёд) ардын хэлэлцдэг бусдаасаа илүү Монгол хэлтэй найралдсан Түрэг төрлийн хэл. Одоогоор тус хэлээр ярьдаг 264 мянга орчим хүн байна.[4]
Тува хэл | |
---|---|
Tyvan | |
Тыва дыл Tyva dyl | |
Өөрийн нэр | [tʰɯˈʋa tɯɫ] |
Тархалт | Орос, Монгол, Хятад |
Бүс нутаг | Тува |
Угсаатан | Тувачууд |
Төрөлх хэлтэн | 257,750 (2020)[1] |
Хэлний ангилал | |
Бичгийн систем | Кирилл бичиг |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | Орос |
Томьёолбор | |
ISO 639-2 | tyv |
ISO 639-3 | tyv |
Глоттолог | tuvi1240 Тувинtodj1234 Тожу |
ХХТ | Tuva |
Tuha[3] | |
Тува хэлийг ЮНЕСКО-гийн Дэлхийн мөхөх аюулд орсон хэлнүүдийн атласын ангилалын системд Эмзэг гэж ангилагдсан | |
Тува хэл орчин цагт Орос, Монгол, Хятад гурван улс, тэгэхдээ ОХУ-ын холбооны нэгж—Бүгд Найрамдах Тува Улсад хамгийн олон хүнийг хамарч дэлгэрсэн байдаг.
Урт эгшиг авиатай. Үгсийн сандаа Монгол (тэр тусмаа Буриад, Халх, Ойрад) нөлөөтэй.
Урьд цагт хэлбэрэлтгүй Урианхай хэмээгдэж байх үед Тува хэлнийх гэж өөриймсөх үсэг бичиг байсангүй. 1920-иод оны үед Зөвлөлтийн хэл шинжээч Н. Поппе Тува хэлийг Монгол үсгээр тэмдэглэж байв.[5] Тагны Урианхай (Тува) нар Монголоор хэлээ тэмдэглэж байсан нь үнэн боловч үлдэж хоцорсон баримт ховор, далд байдаг. 1930 оноос Латин үсэг, 1943 оноос Кирилл үсгээр тэмдэглэх бичгийн Тува хэл үүсчээ.
Одоогийн цор ганцаар хүчин төгөлдөр кирилл цагаан толгой нь 35 үсэгтэй.
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н Ң О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я
а б в г д е ё ж з и й к л м н ң о ө п р с т у ү ф х ц ч ш щ ъ ы ь э ю я
Орос цагаан толгойноос доорх гурван үсгээр илүү байдаг:
Ңң (латин - «ng», авиан үсэг - /ŋ/),
Өө (латин - «ö», авиан үсэг - /ø/),
Үү (латин - «ü», авиан үсэг - /y/).
Тувагийн улс төр, нийгмийн зүтгэлтэн Буян-Бадыргы (1892-1932) (Буянбадрах) хилс хэргээр баривчлагдсаныхаа дараа бичсэн шүлэг:
1937 оны албан бичиг баримт: Эрким сэрдэн хэлдэн 64 тугаарлиг писиктин усурун пилдивис. Ынжангаж тус улуска эрким улустан олураар пvрvн ергелиг тэллээгэ Тугарсапт ТАР чагаандан сэпшеерегнин найрал ёсупилэ таныттывые. ТАР тастык херек яамжньн ораваксь сайдь Ойдуп секретер Шоома”.
“Эрхэм газраас ирсэн 64 дугаартай бичгийн учрыг мэдэв. Ингээд тус улс дахь эрхэм улсын элчингээр бvрэн эрхэт тєлєєлєгч Дугаржавыг ТАР-ийн засгаас зєвшєєрснийг найрлын ёсоор таниулъя. БН Тува Ард Улсын гадаад хэргийн яамны орлогч сайд Ойдов нарийн бичгийн дарга Чоймаа”. Энд ТАР гэсэн товчлол, “секретарь” төвд нэрнээс бусад 26 үгний 20 нь монгол, 6 нь түрэг үг байна: сэрдэн, хэлдэн, пилдивис, олураар, чагаандан, тастык.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.