Тува
From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Тува Улс (товч. Тува; Орос: Республика Тыва болон Тува; тув. Тыва Республика болон Тыва) Оросын холбооны Улсын бүрэлдэхүүн (нэгэн Бүгд Найрамдах Улс) батгддаг Бүгд Найрамдах Тува (нэгэн Түрэг) улс юм. ОХУ-ын Сибирийн холбооны тойрог, Дорнод Сибирийн эдийн засгийн бүст багтдаг. Нийслэл нь Кызыл («Улаан») хот.
Бүгд Найрамдах Тува Улс | |
---|---|
Республика Тыва | |
Бусад галиглал | |
• Тува | Тыва Республика |
Улс | Орос |
Холбооны тойрог | Сибирийн ХТ[1] |
Эдийн засгийн бүс | Дорнод Сибирийн ЭЗБ[2] |
Нийслэл | Кызыл |
Засаг захиргаа | |
• Биет | Их Хурал[3] |
• Тэргүүн[4] | Владислав Ховалыг[5] |
Газар нутаг | |
• Нийт | 168,604 км2 (65,098 бээр2) |
• Байр | 21-р байр |
Хүн ам | |
• Нийт | 336,651 |
• Тооцоо (2018)[8] | 321,722 |
• Байр | 76-р байр |
• Нягтрал | 2/км2 (5.2/бээр2) |
• Хотын нутаг | 54.6% |
• Хөдөө | 45.4% |
Цагийн бүс | UTC+7 ([9]) |
ISO 3166 код | RU-TY |
Улсын дугаар | 17 |
OKTMO ID | 93000000 |
Албан ёсны хэл | Орос хэл;[10] Тува хэл[11] |
Вэб сайт | rtyva |
Тува | |||||
---|---|---|---|---|---|
Монгол нэр | |||||
Монголын Кирилл | Тува | ||||
| |||||
Орос нэр | |||||
Орос | Тыва́ | ||||
Латинчлал | Tyva | ||||
Тува нэр | |||||
Тува | Тыва Республика | ||||
Тува латинчалсан нэр | |||||
Тува латинчалсан | Tyva Respublika | ||||
Орост 170,500[12] км2 талбайтайгаараа томоохон нутаг, 307,930[13] тоотойгоороо цөөхөн ард иргэд гэж харьцуулагдана. 2010 оны тооллогоор хүн амын 82.0% (249,299) нь Тувачууд, 16.3% нь Оросууд аж.[14] Орос хэлнээс гадна Тува хэл албан ёсоор хэрэглэгдэнэ.
555 онд Түрэг улс байгуулагдаж байв. 1206 онд Их Монгол Улсын бүрэлдэхүүнд орсноор 1915 он хүртэл Монгол улсын бүрэлдэхүүнд байсан. 1911 онд Чин улс мөхөж Ар Монгол тусгаар тогтноход ард нь Хятадаас халхлагдсан Туваг Орос-Зөвлөлт зөөлчлөн мэдэлдээ оруулжээ. Тусгаар улс байснаа болиод ЗХУ-ын ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд 1944 онд "Автономит Тува Муж" болон сайн дураараа орсон. Сүүлд 1961 онд "Зөвлөлт Социалист Автономит Бүгд Найрамдах Тува Улс" гэж нэрээ өөрчлөн байгуулагдсан. ЗХУ-ын задран унасанаар Оросын Холбооны Улс тусгаар тогтноход байр суурь дээшилж 1992 онд одоогийн зэрэг, нэрээ олжээ.
Тува хэл нь Түрэг хэлний бүлэгт багтдаг. Хэдийгээр Тува нь Түрэг угсааных боловч Монголчуудын захиргаанд монголчуудтай олон зуун жил ойр хамт байж ирсэн тул соёлын хувьд ойр болсон юм. Тувагийн Саяны нуруу нь дорно Сибирийн хөвч тайга, ан амьтан, байгалийн баялаг ихтэй.
Тувагийн нийслэл Кызыл хотод Монгол улсын Ерөнхий Консулын газар 2002 онд албан ёсоор нээгдэж үйл ажиллагаагаа явуулж байна.