Театр
From Wikipedia, the free encyclopedia
Театр (Грек хэлээр:- θέατρον - гол утга нь үзвэрийн газар, үзвэр, θεάομαι - би харж байна, үзэж байна) бол уран зохиол, хөгжим, бүжиг дэглэлт, дуу, дүрслэх урлаг ба бусад төрөл бүрийн урлагийн нийлбэр болох өөрийн гэсэн онцлогийг агуулсан үзмэрийн урлаг юм. Амьдралын бодит байдал, зөрчилдөөн, дүр төрхийг тусгах, түүнчлэн тэдгээрийн тайлбар, үнэлгээ, тодорхой санааг батлах нь драмын үйлдлээр явагддаг бөгөөд гол дамжулагч үүрэг гүйцэтгэгч нь жүжигчин юм.
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
«Театр» хэмээх ойлголт дотор төрөл бүрийн хэлбэр, шинж агуулагддаг: драмын театр, дуурийн театр, балет буюу бүжгэн жүжгийн театр, хүүхэлдэйн театр, пантомимын театр, г.м.
Бүх цаг үед театр нь хамтын уран бүтээл байж ирсэн; орчин үеийн театрт жүжигчид, найруулагч (удирдагч, бүжиг дэглээч)-аас гадна тайзны зураач, хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч, түүнчлэн хувцасны дизайнер, нүүр будагч, оёдолчин, тайзны болон гэрэлтүүлгийн ажилчид зэрэг байдаг байна.
Театрын хөгжил нь нийгмийн хөгжил, бүхэлдээ нийгмийн соёлын байдалтай салшгүй холбоотой байж ирсэн. Түүний оргил үе буюу уналт, театрт урлагийн тодорхой чиг хандлага давамгайлж байсан, улс орны оюун санааны амьдралд гүйцэтгэх үүрэг зэрэгтэй холбоотой байдаг ажээ.