Талибан
From Wikipedia, the free encyclopedia
Талибан (пуштугаар: طالبان, утга нь "сурагч" гэсэн үг) нь Афганистаны пуштунуудын дунд 1994 онд бий болсон Ислам буюу лалын шашны тулгуур үзэл бүхий хөдөлгөөнийг нэрлэдэг нэр юм. Энэ хөдөлгөөн нь Афганистанд үүсч дэлгэрсэн бөгөөд 1996 оны 9 сараас 2001 оны 12 сар хүртэл Афганистаны Исламын Эмират нэртэй Улсын засгийн газрыг бүрдүүлж байв. Энэ улсыг пакистан, Саудын араб, Арабын нэгдсэн эмират улсууд л албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байжээ. 20 орчим жил үргэлжүүлсэн дайны дараа 2021 оноос Афганистаныг дахин удирдаж байгаа.
2003 оноос НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл энэ байгууллагыг террорист гэж тодорхойлсон.
Исламын шашны боловсролын байгууллагын сурагч "Талиб" гэдэг үгнээс нэрээ авч 1994 онд Афганистаны пуштуунууд байгуулсан. Учир нь хөдөлгөөний гол цөм нь Пакистанд байгуулагдсан Исламын боловсролын байгууллагууд сурч байсан 1979 -1989 оны Афганистаны дайны үеэр өнчин үлдсэн хүүхдүүдэд байжээ. Мулла Мохаммед Омар тэргүүтэй хөдөлгөөн нь Зөвлөлтийн цэргүүд Афганистанаас 1989 онд гарсанаас хойш "жинхэнэ Исламын" улс байгуулахыг өөрийн зорилго болгон тунхаглаж, Бурхануддин Раббани засгийн газар болон Афганистаны мужахедуудын цэрэг-улс төрийн бүх бүлэглэлийн эсрэг чиглэж байжээ.
Талибан хөдөлгөөний төв нь Афганистаны зүүн өмнөд хэсэгт орших Кандагар хот байсан. Мохаммед Омарын бүлгийн анхны үйл ажиллагаа нь хотод байсан гурван эмэгтэйг дайрсан нутгийн мужахидын удирдагч болон түүний хүмүүсийг алсан юм. Мужахидчуудыг Коран судрын үзэл санаанаас урвасан гэж "шийтгэснээрээ" Талибанчууд хүмүүсийн дунд эрх мэдлээ нэмэгдүүлэв. Пакистан талибанчуудыг зэвсэглэж эхнээс нь ард нь байсан гэж олон шинжээчид нотолдог. Зарим мэдээллээр шууд санхүүжилт, Талибанчуудын цэргийн бэлтгэл, орчин үеийн зэвсгээр хангах ажлыг Хилийн цэргийн корпус болон Пакистаны десантчин элит ангиуд генерал Насрулла Бабарын удирдлаган дор гүйцэтгэжээ.