Тай хэл
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Тай хэл (тай. ภาษาไทย /pʰa:sa:tʰɑj/, пхаса-тхай) -Тай-кадай хэлний аймгийн тай хэлний хэсэгт багтдаг. Тайланд улсын албан ёсны хэл юм. 60 орчим сая хүн төрлөх хэлээ гэж үздэг байна.
Тай хэлтэй хүн лаос хэлийг ойлгодог /гарал үүсэл нэг гэсэн үг/.
Тай хэлний цагаан толгойг Тай хэлэнд болон Тайландын цөөнх болсон үндэстнүүд хэргэлдэг. Тай цагаан толгой 44 гийгүүлэгч, 4 тусдаа гийгүүлэгчтэй ; 28 эгшиг үсэгтэй, 4 үсэгний өргөлтийг тэмдэглэдэг тэмдэгтэй. Гийгүүлэгчийг зүүнээс баруун тийш хэвтээгээр нь бичдэг, харин эгшиг үсгийг холбогдох гийгүүлэгчийн дээр, доор, баруун зүүн талд байрлуулдаг байна.
Латин үсгийн цагаан толгойноос ялгаатай нь тай цагаан тогойд энгийн бөгөөд толгой үсэг гэж ялгадаггүй. Өгүүлбэрүүдийг хооронд зай авч ялгадаг байна.
Тай хэлний Цагаан толгой эртний кхмер хэлний цагаан толгойноос эхтэй гэж үздэг бөгөөд 1283 онд Их Пхо Рамкамхэнг хаан (พ่อขุนรามคำแหงมหาราช) зохиосон байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.