Сэтгүүлч нь олон нийтийн хэвлэл мэдээллээр дамжуулан сэдвийн мэдээлэл ба үзэл бодлыг олон нийтэд нийтлэх, түгээх ажлыг үндсэн мэргэжлээ болгон ажилладаг хүн юм.

Thumb
Телевизийн нэвтрүүлэгч ажил дээрээ

Үүрэг

Сурвалжлагч гэдэг нь эх сурвалжтай мэдээлэх зорилгоор судалгаа хийдэг, бичдэг, мэдээлдэг сэтгүүлчийн төрөл буюу албан тушаал юм. Сэтгүүлч мэргэжилтэй хүний үндсэн мэргэжлээрээ ажиллах анхан шатны албан тушаалыг сурвалжлагч гэдэг. Сурвалжлагч нь сэтгүүл зүйн үүрэг болоод сэтгүүл зүйн зарчмын хүрээнд ажилладаг.

НҮБ-ын Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний Тусгай илтгэгчийн 2012 оны тайланд “Сэтгүүлч бол нийгмийн салбаруудад, эсвэл  нийгэмд бүхэлд нь мэдээлэл өгөхийн тулд үйл явдлыг ажиглаж,  тодорхойлон  тайлбарладаг, баримтжуулдаг,  мөн нийгэмд нөлөө үзүүлж буй үйл явдал, мэдэгдэл, бодлого, төлөвлөгөөнд шинжилгээ хийж, ийм мэдээллийг системд оруулах,  баримт сэлт цуглуулах зорилготой хүн хувь юм” гэжээ. (Глоб интернэшнл ТББ, Сэтгүүлч гэж хэн бэ?, 2019 нийтлэлээс)

Ажлын талбар

Сэтгүүлчид нь олон төрлийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллана. Үүнд: олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон бусад байгууллагад ажилладаг.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд

Сонин, сэтгүүл, вэб сайт, цахим сэтгүүл зүй болон телевиз, радио, подкаст, мэдээллийн агентлаг зэрэгт сурвалжлагчаар ажиллана.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байнгын тогтмол болон урт, богино хугацааны томилолт авч сурвалжлагчаар ажилладаг. Үүнд:

  • орон нутагт суугаа сурвалжлагч (аймаг, сумдад)
  • хилийн чанад дахь сурвалжлагч (гадаад улс оронд)

Албан тушаалууд

Сэтгүүлч мэргэжилтэй хүн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллахад хашдаг албан тушаалууд бий.

  1. Сурвалжлагч
  2. Редактор
  3. Тоймч
  4. Булан хөтлөгч гэх мэт.

Аж ахуйн нэгж, байгууллагад

Аж ахуйн нэгж, төрийн байгууллага болон төрийн бус байгууллагуудын хэвлэл мэдээллийн хэлтэст сэтгүүл зүйн мэдлэг боловсрол, ур чадварын дагууд ажилладаг. Үүнд:

  • Хэвлэлийн төлөөлөгч
  • Олон нийтийн харилцааны ажилтан (Олон нийттэй харилцах ажилтан)
  • Мэдээллийн ажилтан
  • Редактор гэх мэт.

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Сэтгүүлч – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Сэтгүүлч – Викимедиа зургийн сан

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.