Сэтгэл судлал
From Wikipedia, the free encyclopedia
Сэтгэл судлал нь хүний зан үйл, сэтгэцийн шинж, байдал, үйл явцууд, ухамсрын нарийн үйлдлүүд болох сэтгэл хөдлөл, анхаарал, зан үйл, хүртэхүй, хүмүүсийн харилцаа зэргийг судалдаг юм. Мөн зарим сэтгэл судлаачид ухамсаргүй зан үйлийг судалдаг. Сэтгэл судлал нь хүний сэтгэл зүйн үйл явцыг судалж улмаар хувь хүн болон нийгмийн хүрээнд оюун санаа хэрхэн нөлөөлдөг болохыг олж тогтоохыг эрмэлздэг. Сэтгэлзүйн мэдлэг нь боловсрол, ажил эрхлэлт, гэр бүлийн амьдралын үйл явц, түүнчлэн сэтгэцийн аливаа асуудалд, жишээ нь сэтгэлийн дарамт, сэтгэл гутрал гэх мэт хүний амьдралын өдөр тутмын олон талт үйл ажиллагаанд хэрэглэгддэг. Тиймээс ч нэг талаас хүн бүр сэтгэлзүйч байдаг. Сэтгэл судлал нь хүний хөгжил, спорт, эрүүл мэнд, хөдөлмөр, байгууллага хамт олны зан үйл, хэвлэл мэдээлэл, хууль эрх зүй, сэтгэл зүйн оношилгоо, сэтгэл зүйн сорил, харьцуулсан сэтгэл судлал гэх мэт салбар шинжлэх ухаануудтай.
Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | |
буриад кирилл. | сэтхил судулал |
монгол кирилл. | сэтгэл судлал |