Бөмбөлөг
From Wikipedia, the free encyclopedia
Бөмбөлөг (Англи: Sphere, гре. σφαῖρα) буюу Сфер нь бөмбөрцгийн гадаргуу. Математикт бөмбөлгийг зайн тухай ойлголт өгөгдсөн огторгуйн тодорхой цэгээс ижил зайд орших элементүүдийн олонлог хэмээн тодорхойлдог. Тэрхүү цэгийг бөмбөлгийн төв гэх бөгөөд бөмбөлөг нь төвийнхөө хувьд, мөн төвийг дайрсан дурын шулуун, дурын хавтгайн хувьд тэгш хэмтэй дүрс болно. Бөмбөлгөөр хашигдсан огторгуйн хэсэг нь бөмбөрцөг юм. Ерөнхийдөө бөмбөлөг гэвэл Евклидийн огторгуй E3-д тодорхойлогдсон буюу 3-хэмжээст бөмбөлгийг ойлгоно.
Бөмбөлөгийн талбайг градусаар илэрхийлвэл (нумуудын хэмжээнүүд тогтмол бус гэдгийг тооцон) 41252.96 кв. градус гарна.
Бөмбөлөгийг дараах байдлаар мөн тодорхойлдог:
- Бөмбөлөг нь бүх гурван тэнхлэг нь ижил хэмжээтэй эллипсоид юм.
- Бөмбөлөг нь бөмбөрцгийн гадаргуу юм.
Цилиндрийн эзлэхүүн V1, түүн дотор багтаасан, хоёр суурийг нь шүргэх сферын эзлэхүүн V2, цилиндрийн нэг суурьтай давхацсан суурьтай, нөгөө суурийн төвд оройтой конусын эзлэхүүн V3 бол V1:V2:2V3=3:2:1 байна.