From Wikipedia, the free encyclopedia
Соёны буюу Саяны нуруу нь Монгол улсын баруун хойд хэсэг болон өвөр Сибирьт байдаг уулархаг бүс нутаг юм. Зүүн Саяан ба Баруун Саяан гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Баруун Саяан нь зонхилон Бүгд Найрамдах Тува Улсад, зүүн Саяан нь зонхилон Хөвсгөл аймагт оршино. Хамгийн өндөр цэг нь Хөвсгөл аймагт байх Мөнх сарьдаг уул бөгөөд 3491 м өндөртэй.
Саяны нуруу | |
---|---|
Саяны нурууны байрлал | |
Зүүн Саяны нуруу, цаана Саяны нурууны оргил Мөнх сарьдаг уул харагдана | |
Ноён оргил | Мөнх сарьдаг уул (3492 м) |
Солбицол | 53° 15′ У, 94° 58′ З |
Нэр нь монгол хэлний цагаан гэсэн үгнээс үүсэлтэй байж болох бөгөөд мөн саян, саяд буюу тува гэсэн нэрнээс үүссэн гэсэн өөр хувилбар бий.[1]
Саяны нуруу нь бүхэлдээ эртнээс Монголын нутаг дэвсгэр байсан юм. Оросууд Тагна Тувагийн БНУ гэж байгуулаад хожим нь өөртөө нэгтгэсэн. Урвагч удирдагчийг нь Лениний одонгоор 6 удаа шагнасан байдаг. Ингэж оросууд Монголын хамгийн үзэсгэлэнтэй нутгийг булааж авсан. Энэ ч утгаараа Д.Нацагдорж гуай Миний нутаг шүлгийнхээ эхний бадагт:
„Хэнтий, Хангай, Саяаны өндөр сайхан нуруунууд
Хойт зүгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд…“
хэмээн шүлэглэсэн байдаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.