Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
From Wikipedia, the free encyclopedia
Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Олон Улсын Сонирхогчдын Боксын Холбооноос зохион байгуулдаг боксын хамгийн дээд зэрэглэлийн тэмцээн юм. Анхны тэмцээн нь 1974 оны 8 сарын 17-ноос 30-ны хооронд Кубын нийслэл Хаванад зохиогджээ. Харин эмэгтэйчүүд 2001 оноос аваргаа шалгаруулж эхэлсэн байна. Сүүлийн үед сонирхогчдын боксыг олимпын бокс гэж нэрлэх болсон байна. Учир нь энэ төрөл нь мэргэжлийн боксоос дутахааргүй ур чадвар шаарддаг спорт юм.