From Wikipedia, the free encyclopedia
Словак хэл (словак. slovenčina, slovenská reč) нь Бүгд Найрамдах Словак Улсын албан ёсны хэл юм. Энэтхэг-Европын хэлний язгуур, Слав хэлний бүлэгт багтана. Слав хэлний бүлэг дундаа чех хэл, польш хэл зэрэгтэй хамт Баруун Слав хэлний дэд бүлэгт харьяалагдах бөгөөд ялангуяа чех хэлтэй төстэй учраас чех, словак хэлээр ярилцагсад харилцан ойлголцдог байна. Хэлний код ISO 639-1 нь sk, ISO 639-2 нь SLO/SLK.
Словак хэл | |
---|---|
slovenčina, slovenský jazyk | |
Өөрийн нэр | [ˈslɔʋentʂina], [ˈslɔʋenskiː ˈjazik] |
Тархалт | Словак, Чех, Унгар, Карпатын Русь, Славони болон Воеводина[1] |
Угсаатан | Словакчууд, Панноны Русинчууд |
Ярилцагчид | Төрөлх: 5 сая (2011–2021)[2] Хоёрдогч: 2 сая[2] |
Хэлний ангилал | Энэтхэг-Европ
|
Аялга |
|
Бичгийн систем | Латин (Словак цагаан толгой) Словак брайл үсэг Кирилл (Панноны Русин цагаан толгой) |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | Словак Европын Холбоо Воеводина (Серби)[4] |
Орон нутаг | |
Тохируулагч байгууллага | Словакийн Соёлын Яам |
Томьёолбор | |
ISO 639-1 | sk |
ISO 639-2 | slo (B) slk (T) |
ISO 639-3 | slk |
Глоттолог | slov1269 |
Linguasphere | 53-AAA-db < 53-AAA-b...–d |
Словак хэл нь олонхын хэл байдаг бүс нутгууд Словак хэл нь цөөнхийн хэл байдаг бүс нутгууд | |
Мөн словак хэл нь Европын Холбооны албан ёсны 24 хэлний нэг юм.
Словак хэлээр Бүгд Найрамдах Словак улсад 5,2 сая орчим хүн харилцдаг. Бусад улсуудын хувьд АНУ-д 500 мянга, Чех улсад 320 мянга, Унгарт 110 мянга, Сербид 80 мянга, Румынд 22 мянга, Польшид 20 мянга, Канадад 20 мянга, Австрали, Украин, Болгар, Хорват зэрэг улсуудад 5,000 орчим ярилцагсад бий.
Бичиг үсгийн хувьд латин үсэгт DZ, CH гэсэн нийлмэл үсгүүдийг нэмж хэрэглэхээс гадна өргөлтийн тэмдэг ашигладаг.
Словак үндэстэн бүрэлдэн тогтох үйл явцтай нягт холбоотой Словак утга зохиолын хэл нь 18-р зууны төгсгөл - 19-р зууны эхний хагаст үүссэн гэж үздэг. Шинээр бий болсон утга зохиолын словак хэл нь Словакчуудын амьдралд зөвхөн харилцааны хэрэгсэл, шинжлэх ухаан, уран зохиолын хэл төдийгүй үндэсний өвөрмөц байдлыг бэхжүүлэх, Словак үндэстнийг нэгтгэх, үндэсний соёлыг хөгжүүлэх хүчин зүйл болж ирсэн. Словакийн утга зохиолын хэл эцэст нь 19-р зууны хоёрдугаар хагаст үүссэн. 20-р зуунд хэлний хөгжилд Словакийн газар нутгийг Чех улстай нэгтгэсэн нь ихээхэн нөлөөлсөн байна. Сүүлд 1993 онд тусгаар тогтносон Бүгд Найрамдах Словак Улс байгуулагдсан нь олон нийтийн амьдралын бүхий л салбарт Словакийн утга зохиолын хэл бүрэн хөгжих нөхцөлийг бүрдүүлээд байна.
Словак хэлний үгсийн сангийн үндэс нь эртний слав хэлний үгсийн сангаас гаралтай. Словак хэл хөгжих явцад түүний үгсийн санг 30 гаруй хэлнээс зээлж авах замаар бүрдсэн байна. Хамгийн эртний зээлүүд нь Латин, Герман, Унгар хэлнээс орж ирсэн байдаг юм. Хэл хоорондын урт хугацааны харилцааны улмаас Герман, Унгарын зээлүүд олон зууны туршид янз бүрийн эрчимтэй Словак хэл рүү нэвтэрч байв. Баруун Европын хэлнүүдээс, ялангуяа орчин үед англи хэл нь Словак хэлний үгсийн санд хамгийн их нөлөө үзүүлж байна. Түүнчлэн румын, франц, итали болон бусад хэлнээс зээлсэн үгс нь Словак хэлний үгсийн санд нэвтэрсэн. Славян хэлнүүдээс хамгийн их зээл авсан нь чех хэл юм.
Үйл үг нь өгүүлэгдэхүүний тоо, хүйсээс хамаарч хувирна. Ерөнхийдөө өгүүлбэр нь SVO бүтэцтэй.
2 янзын өнгөрсөн цаг, 1 ирээдүй цагийн хэлбэртэй.
Ерөнхийд нь 3 ангилж болно:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.