From Wikipedia, the free encyclopedia
Сансрын огторгуй, сансар (эртний грек.κόσμος - «дараалал, цэгц») -Атмосфер буюу агаар мандал, сансарын биетүүдийн хилээс гадна Огторгуйн харьцангүй хоосон орон зайг хэлнэ. Сансар огторгуй бол огт хоосон орон зай биш юм: тэнд их бага нягтралтай од хоорондын биетүүд (ихэвчлэн ус төрөгчийн молекул), бага хэмжээгээр хүчилтөрөгч (од дэлбэрэлтийн үлдэгдэл), сансрын болон цахилгаан соронзонгийн туяа бөгөөд таамаглал бүхий харанхуй бодис байдаг байна.
Анхны ойлголтоороо грек хэлний "космос" (дэлхий ертөнцийн тогтоц) гэсэн нэр томъёо нь ертөнцийн төв гэж үздэг байсан Дэлхийг тойрон бүрхсэн битүү вакуумыг философи буюу гүн ухаан талаас нь тайлбарлаж байжээ. Гэсэн хэдий ч латин хэлнээс гаралтай хэлнүүдэд "орон зай" гэсэн утга бүхий практик нэр томъёог ашиглаж иржээ.
"Сансар огторгуй" гэдэг санскрит хэлнээс монголчууд бурханы шашинаар дамжуулан уламжлан авч "Дэлхийн бөмбөрцгийн агаарын давхаргаас гадуурх орон зай, огторгуй" гэдэг утгаар ойлгож хэрэглэх болжээ.
Сансрын нарийн тодорхой хил хязгаар гэж үгүй байна. Учир нь агаар мандал дэлхийн гадаргуугаас холдох тусам сийрэгждэг, тийм ч учраас өнөө хүртэл хаана сансар хаанаас эхэлдэг тухай нэгдсэн нэг ойлголтод хүрээгүй байна. Иймд Олон улсын агаарын холбооноос (франц. Fédération Aéronautique Internationale, FAI) агаар мандал, сансар хоёрын хоорондох хилийг далайн түвшингээс 100 км өндөрт байна гэж (Ка́рманы шугам) тогтоосон байна.
АНУ, Канадын сансрын нисгэгчид агаар мандалын салхи сансрын биетүүдэд үзүүлж буй нөлөөг судлаад энэхүү хилийг 118 км гэж үзсэн байна. Гэвч АНУ-ын сансар судлалын "NASA" төв сансрын хилийг 122 км гэж тогтоосон байна. Учир нь энэ өндөрт сансрын "Шатл" хөлөг онгоцнууд хөдөлгөөн үйлдэхдээ энгийн пуужингийн хөдөлгүүрээс агаар мандалд "тулгуурлах" аэродинамик руу шилжиж байжээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.