From Wikipedia, the free encyclopedia
Пьер Кюрии (франц. Pierre Curie; 1859 оны 5-р сарын 15-нд Парис хотод төрсөн—1906 оны 4-р сарын 19-нд Парис хотод нас барсан) — францын физикч эрдэмтэн, цацраг идэвхт бодисын анхны судлаачдын нэг, Францын Шинжлэх ухааны академийн гишүүн, 1903 оны Нобелийн физикийн шагнал хүртсэн. Польш, францын физик, химийн эрдэмтэн Мари Кюри-гийн нөхөр.
Тэрээр эмч нарын гэр бүлд хоёр дахь хүү болж 1859 онд төрж гэрийн боловсрол эзэмшсэн байна. Пьер Кюри 16 настайдаа Парисын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд хоёр жилийн дараа физикийн шинжлэх ухааны лицензиат (өнөөгийн бакалавр, магистр хоёрын дундах эрдмийн зэрэг) болжээ. 1878 оноос хойш тэрээр ах Жак Кюри-тайгаа Сорбонны минералог судлалын лабораторид туслахаар ажилласан. Дараа нь тэрээр Сорбонны физик, химийн сургуульд шилжиж, 1895 оноос тэнхимийг удирдаж болсон байна.
1894 онд тэрээр Сорбонны физикийн факультетийн Польш оюутан Мария Склодовскаятай анх танилцжээ. Пьер докторын зэрэг хамгаалсанаас хэдхэн сарын дараа тэд 1895 оны 6-р сарын 26-нд гэрлэжээ. 1897 онд тэд анхны охин Ирен Жолио Кюри төрүүлсний дараа тэд цацраг идэвхт байдлын үзэгдлийг судалж эхэлжээ.
1898 оны 7-р сард Мари болон Пьер Кюри нар Цацраг идэвхт бодисын тухай өгүүлэл нийтлүүлж, шинэ химийн элемент нээснээ мэдэгдэж түүнийгээ Маригийн эх орон болох Польшид зориулж "Полони" хэмээн нэрлэсэн байна. Мөн тэр оныхоо 12-р сард хоёрдахь цацраг идэвхт химийн элемэнт болох "Ради" нээсэн тухай зарласан байна. Эдгээр хоёр шинэ элемент хоёулаа уран болон тори -гаас хэд дахин илүү цацраг идэвхт бодистой байсан юм.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.