![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d3/Coat_of_arms_of_Prague.svg/langmn-640px-Coat_of_arms_of_Prague.svg.png&w=640&q=50)
Праг
From Wikipedia, the free encyclopedia
Праг (Чех: Praha [ˈpraɦa]; дуудлагаⓘ) бол Чех улсын нийслэл, улсынхаа хамгийн том, саятан хот юм. Влтава голын эрэг дээр орших бөгөөд Чех улсын улс төр, эдийн засаг болон соёлын төв юм. Европын аялал жуулчлалын нэг томоохон төв юм. Жилд 5 сая орчим жуулчид тус хотыг ирж үздэг байна.
Праг | ||||
---|---|---|---|---|
| ||||
Уриа: | Praga Caput Rei Publicae | |||
Ерөнхий мэдээлэл | ||||
Улс: | ![]() | |||
Түүхэн улсын хэсэг: | Бохеми | |||
Муж: | Праг | |||
Талбай: | 49.600 га | |||
Газар зүйн байршил: | 50° 5′ У, 14° 25′ Д50.08861111111114.421388888889192 | |||
Газрын байц: | 192 м н.м. | |||
Хүн ам: | 1,308,632 (1. 1-р сар 2019)[1] | |||
Шуудангийн дугаар: | 100 00–199 00 | |||
ТХ-ийн улсын дугаар: | A | |||
Тээвэр | ||||
Зам: | Хурдны зам: D0, D1, D4, D5, D6, D7, D8, D10, D11 | |||
Ойрхон ОУ-ын нисэх онгоцны буудал: | Праг нисэх буудал | |||
Бүтэц | ||||
Статус: | Нийслэлийн зэрэгцээ край ба (де-факто) онцгой эрхт хот | |||
Суурингийн хэсэг: | 22 захиргааны дүүрэг 57 хотын хэсэг, 146 суурингийн хэсэг | |||
Захиргаа | ||||
Засаг дарга: | Зденек Гржиб (мэдээ: 2018 оны арваннэгдүгээр сар) | |||
Хаяг: | Mariánské nám. 2 110 01 Praha 1 | |||
Суурингийн дугаар: | 554782 | |||
Цахим хуудас: | www.praha.eu |
2021 оны байдлаар 1 сая 331 мянган оршин суугчтай байсан.
X зуунаас Чех улсын нийслэл хот. 1526—1918 онуудад Габсбургуудын эрх мэдэл дахь түүхэн Бохеми нутгийн гол хот. 1918-1992 онуудад Чехословак улсын нийслэл. 1993 оноос Бүгд Найрамдах Чех улсын нийслэл. Праг хотын түүхэн төв хэсэг нь ЮНЕСКО дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн байна.
Орчин үеийн хотын нутаг дэвсгэр дээрх слав үндэстний суурингийн талаархи анхны түүхэн мэдээлэл нь 6-р зуунаас эхтэй байдаг.
Яваандаа тус нутаг нь Бохемийн гүнүүд болон хожим хаадын суурьшил газар болж, Прага нь худалдаа, эдийн засгийн чухал зангилаа төв болж, Европ даяарх худалдаачид, тэр дундаа олон еврейчүүд тус хотод суурьшсан ажээ.
9-р зууны төгсгөлд Прага цайз (чех. Pražský hrad) гэж нэрлэгдэх барилгын ажил эхэлсэн бөгөөд энд 800 оноос хойш оршин тогтнож байсан бэхлэгдсэн сууринг өргөжүүлсэн байна.