Пагва лам Лодойжанцан (Төвд хэл: འགྲོ་མགོན་ཆོས་རྒྱལ་འཕགས་པ་, Gro mgon Chos rgyal 'Phags pa, 1235 оны 3 сарын 6 - 1280 оны 11 сарын 22) нь Төвөдийн Буддын шашны Сахъяа урсгалын 5 дахь хамба лам юм. Юань улсын хаан Хубилай түүнийг улсын их багш цолоор өргөмжилж байв.

Thumb
Пагва лам

Хубилай хааны зарлигаар монгол, хань хэлнүүдийг тэмдэглэх боломж бүхий үсэг бичих зохиох болж, 1269 онд төвөд цагаан толгойд үндэслэсэн дөрвөлжин бичгийг зохиожээ.

Дөрвөлжин бичиг нь Юань гүрний сэргэн мандлын үеийн соёлын салшгүй нэг хэсэг байсан төдийгүй шарын шашин байр сууриа олон бэхжихэд түлхэц болсон юм.

Пагва ламын 1271 оны өдрийн тэмдэглэлд Хубилай хааны гадаад танилын тухай бичсэн байдаг. Тэрээр Венецийн худалдаачдын нэг Марко Поло байж болох байсан ч Пагва лам түүний нэрийг дурдаагүй байна.

Эзэн хааны ордны болон Пагва ламын хоорондох холбоо нь хүчирхэг холбоог бий болгосон. Сажагийн төв хийд Данса (гДан-са) Төвдийн нийслэл болжээ. Сажагийн сургаалийн засаглал 14-р зууны дунд үе хүртэл үргэлжилсэн юм.

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.