Нова Скоша
From Wikipedia, the free encyclopedia
Нова Скоша ("Шинэ Шотланд" гэсэн үгний Латин хэлний хувилбар; Англи: Nova Scotia; Шотландын Гэл хэл: Alba Nuadh; Франц: Nouvelle-Écosse) нь Канадын зүүн өмнөд эрэгт орших муж. Энэ муж нь Канадын Атлантын Далайн эргийн хамгийн олон хүн амтай муж. Нийслэл Халифакс нь бүс нутгийнхаа эдийн засгийн томоохон төв болно. Нова Скоша нь нутаг дэвсгэрийн хэмжээгээр Канадын хоёрдахь жижиг муж бөгөөд нийт 55,284 км² нутаг дэвсгэртэй. Хүн ам нь 935,962[3] буюу Канадын дөрөвдэх цөөн хүн амтай муж боловч хүн амын нягтшилаар хоёрт ордог.
Нова Скоша Англи: Nova Scotia Франц: Nouvelle-Écosse Шотландын Гэл хэл:Alba Nuadh | |||||
| |||||
Уриа: Латин хэл: Munit Hae et Altera Vincit ("Нэг нь хамгаалж, нөгөө нь эзэлдэг") | |||||
Нийслэл | Халифакс | ||||
---|---|---|---|---|---|
Хамгийн том хот | Халифакс | ||||
Хамгийн том метрополитан бүс | Халифакс хотын бүс | ||||
Албан ёсны хэлнүүд | англи | ||||
Засгийн газар | |||||
Дэд Захирагч | Жозеф Артур Лебланк | ||||
Ерөнхий сайд | Айин Ранкин ( Либерал) | ||||
Холбооны төлөөлөл | Канадын парламентад | ||||
Танхим дахь суудал | 11 | ||||
Сенат дахь суудал | 10 | ||||
Канадын Холбоо | 1867 оны долдугаар сарын 1 (1) | ||||
Нутаг дэвсгэр | 12-д | ||||
Нийт | 55,283 км2 | ||||
Хуурай газар | 53,338 км2 | ||||
Ус (%) | 1,946 км2 (3.5%) | ||||
Хүн ам | 7-д | ||||
Нийт (2008) | 935,962 (тооцоо)[1] | ||||
Нягтшил | 17.49/км2 | ||||
ДНБ | 7-д | ||||
Нийт (2006) | C$31.966 тэрбум[2] | ||||
Нэг хүнд ногдох | C$34,210 (11) | ||||
Товчлол | |||||
Шуудангийн | NS | ||||
ISO 3166-2 | CA-NS | ||||
Цагийн бүс | −4 | ||||
Шуудангийн кодын эхний үсэг | B | ||||
Бэлэгдлүүд | |||||
- Цэцэг | Хаврын цэцэг | ||||
- Мод | Улаан гацуур | ||||
- Шувуу | Явлаг сар | ||||
- Нохой | Нова Скошагийн ритрийвер | ||||
Вэбсайт | www.gov.ns.ca | ||||
Байрыг тооцохдоо Канадын бүх муж, нутаг дэвсгэрийг оруулсан |
Нова Скошагийн эдийн засаг байгалийн баялаг дээр суурилсан уламжлалтай боловч XX зууны дунд үеэс хойш олон салбартай болон хөгжиж байгаа. Загас агнуур, уул уурхай, ой мод, хөдөө аж ахуйн салбарууд маш чухал байр суурьтай хэвээр байгаа бөгөөд аялал жуулчлал, технологи, кино, хөгжим, санхүүгийн салбарууд шинээр хөгжиж байна.
Тус муж нь Далайн бүх бүс нутаг багтдаг Мигмагийн Микмак үндэстний хэд хэдэн бүсийг хамарсан бөгөөд түүнчлэн Мэн, Ньюфаундленд, Гаспэ хойгийн хэсгийг хамардаг. Нова Скошад анх Европын колоничлогчид ирэхэд Микмакчууд амьдардаг байлаа. 1604 онд Францын колоничлогчид Флоридагаас хойш орших Европын анхны байнгын сууринг Порт Роялд байгуулж, Акадиа хэмээн нэршсэн газрыг бий болгожээ. 1713-1760 онд Британийн Эзэнт Улс тус бүс нутгийг хяналтдаа оруулж, 1749 онд Халифакст шинэ нийслэлийг байгуулсан. 1867 онд Нова Скоша нь Нью-Брансвик, Канадын Мужийн (сүүлд Онтарио, Кэбэк мужууд болсон) хамт Канадын Холбоог үндэслэн байгуулагч мужуудын нэг болсон.