Ниагара хүрхрээ (англи. Niagara Falls, франц. Chutes Niagara ) нь Эри нуураас Онтарио нуур уруу урсах Ниагара голд байх ба Канадын Онтарио муж, Америкийн Нью Йорк мужийг зааглах хилийн зааг нь болно. Торонтогоос баруун урагш 120 км, Баффалогоос зүүн хойш 27 км-т оршдог. Энэхүү хүрхрээ нь баялаг усны нөөц болон хүч, үзэсгэлэнт тогтоцоороо алдартай. Хүрхрээ нь тийм өндөргүй ч өргөн хэмжээтэй ба урсацын хэмжээгээр Хойд Америкт хамгийн томд орно. Минутад дундажаар 110,000м3, хамгийн ихдээ 168,000м3 ус урсдаг байна. Ниагара хүрхрээ нь доорх 3 хүрхрээнээс бүрдэнэ.

  • Канад хүрхрээ- унах өндөр нь 53м, өргөн нь 670м
  • Америк хүрхрээ- өндөр 21-34м, өргөн 260м
  • Брайдал Вэл хүрхрээ- өндөр 55м, өргөн 15м
Thumb

Ниагара хүрхрээг жилд 25 сая орчим жуулчид үзэж сонирходог тул эргэн тойронд тэдэнд зориулсан зочид буудал, ресторан, дэлгүүр гэх мэт байгууламжууд олноор зэрэгцэн сүндэрлэнэ. 1990-ээд оноос ийм байгууламж, үйлчилгээ эрчимтэй хөгжжээ. Жуулчдын 90% нь Канадын талаас, 10% нь Америк талаас үзэж сонирхдог. Канадын талаас орой бүр хүрхрээ тийш гэрэлтүүлэг чимэглэл тусгах ба өдөр дундаас орой хүртэл усан онгоцоор ойртон үзэж болно.

Зураг

Thumb
Ниагара хүрхрээг Скайлон цамхгаас харсан байдал: зүүн талд Америкийн Фолс, баруун талд Морины тах хүрхрээ

Цахим холбоос

 Commons: Ниагара хүрхрээ – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Ниагара хүрхрээ – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.