From Wikipedia, the free encyclopedia
Мэрилэнд (Англи: Maryland) нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Атлантын бүст орших АНУ-ын нэгэн муж улс. Өмнө болон баруун талаараа Виржини болон Баруун Виржини, хойд талаараа Пенсилвани, зүүн талаараа Делавэр муж улсуудтай хиллэдэг. Тус муж улс нь тариаланчид боолын хөдөлмөр дээр тулгуурласан арилжаа наймааны ургамал болох тамхи тариалдаг байсан Чизапийк колонид харъялагддаг байв.[4][5] Мэрилэнд муж улс нутаг дэвсгэрээр Бельгитэй ойролцоо.[6] АНУ-ын хүн амын тооллогын товчооны мэдээлснээр Мэрилэнд муж улс 2007 онд өрхийн орлогоор тэргүүлж байсан бөгөөд дунджаар $68,080 байсан бөгөөд энэ үзүүлэлтээр 2006 онд Нью-Жерсиг гүйцжээ.[2]
Мэрилэнд Муж Улс State of Maryland | |
Албан ёсны хэл | Байхгүй (де-факто англи) |
Нийслэл | Аннаполис |
Хамгийн том хот | Балтимор |
Хамгийн том хотуудын бөөгнөрөл | Балтимор-Вашингтоны Метрополитан Бүс |
Нутаг дэвсгэр | АНУ-д 42-д орно |
- Нийт | 32,133 км² |
- Өргөн | 145 км |
- Урт | 400 км |
- Усны эзлэх % | 21 |
- Өргөрөг | 37° 53′ N - 39° 43′ N |
- Уртраг | 75° 03′ W - 79° 29′ W |
Хүн ам | АНУ-д 19-д орно |
- Нийт | 5,618,344 (2007 оны тооцоо)[1] |
- Нягтшил | 209.2/км² АНУ-д 5-д орно |
- Дундаж орлого | $68,080[2] (1) |
Өндөр | |
- Хамгийн өндөр цэг | Хое Крест[3] 1,024 м |
- Дундаж | 105 м |
- Хамгийн нам цэг | Атлантын Далай[3] 0 м |
АНУ-д нэгдсэн | 1788 оны дөрөвдүгээр сарын 28 (7) |
Амбан захирагч | Мартин О'Моллий (АН) |
Дэд захирагч | Энтони Г. Браун (АН) |
АНУ-ын сенатчид | Барбара Микулски (АН) Бен Кардин (АН) |
Конгрессын төлөөлөгчид | Жагсаалт |
Цагийн бүс | Дорнод: UTC-5/-4 |
Товчлолууд | MD US-MD |
Вэбсайт | www.maryland.gov |
Мэрилэнд нь АНУ-ын Үндсэн хуулийг соёрхон баталсан долоодахь муж улс болсон бөгөөд Old Line State ба Free State хэмээх хоёр хоч нэртэй. Тус муж улс нь Иргэний дайны үеэр Өмнөд-Умардын хил дээр байсан тулд аль алиных нь шинжийг агуулсан муж улс болжээ. Ерөнхийдөө Мэрилэндийн баруун болон өмнөд хэсэг, зүүн эргийн хөдөө нутаг нь Өмнөдийн соёлын тусгал болсон бол,[7] хүн ам шигүү суурьшсан төв хэсэг, тухайлбал Балтимор, Вашингтоны хавийн нутаг Зүүн Хойд нутгийн шинжийг агуулдаг.[8]
Мэрилэнд нь биотехнологийн 350 гаруй компанитай амьд бодисын шинжлэх ухааны төв болсон бөгөөд ийм байгууллагын төвлөрлийн хэмжээгээр улсдаа гуравт ордог.[9] Мэрилэндэд Мэрилэндийн Их сургуулийн систем, Жонс Хопкинсын Их сургууль, Ховард Хюгзийн Анагаах ухааны хүрээлэн, Селера геном зүй, Хүний геном судлал, Ж. Крэйг Вентер хүрээлэн, Хүнс, эмний удирдах газар, МедИммюн, Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн, Үндэсний стандарт, технологийн хүрээлэн байрладаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.