From Wikipedia, the free encyclopedia
Мини (албан ёсоор бичдэг хэлбэр: МИНИ буюу герм. MINI) нь 2001 оны эхээр BMW-ийн харьяанд хуучин Их Британийн жижиг автомашин болох миниг сэргээн үйлдвэрлэж байгаа нэгэн хэлтэс юм. Мини нь хуучны загварын гадаад болон дотоод дизайныг хэвээр нь хадгалан үлдсэн, харин хуучны загвар нь хэмжээгээрээ өнөөдрийн жижиг тэрэг гэсэн ангилалд ордог байв. BMW концерны энэ салбарын мини автомашины загвар нь өнөөдөр гурав дахь үе дээрээ худалдаалагдаж байна.
Мини | |
---|---|
Эрх зүйн хэлбэр | Компанийн харьяат хэлтэс/Маркийн нэр |
ISIN | vorhan nicht vorhan den |
Үүсгэн байгуулагдсан | 2001 |
Төв байр | Мюнхен, Герман |
Удирдлага | Петер Шварценбауэр |
Салбар | Автомашин |
Цахим хуудас | www.mini.de |
Мини автомашины орчин үеийн загварын шинэчлэн хөгжүүлэх ажлыг Ровер 1990-ээд онд эхэлсэн байна. 1994 онд Ровер нь BMW-ийн бүрэн эзэмшил болов. Минигийн сэргээн шинэчлэх ажил дуусаагүй байхад Ровер буцаад BMW-ээс тусдаа гарсан ч зөвхөн Мини маркийн автомашины нэрийн эрх нь BMW-д үлджээ. Ингээд техникийн хөгжил шинэчлэлтийг Мюнхенд төвлөрүүлэн цааш хийв.
Wiktionary: Мини – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.