From Wikipedia, the free encyclopedia
Химийн хувьд, металл гэдэг нь электроноо амархан алдаж, нэмэх цэнэгтэй ион (катион) үүсгэдэг, химийн элементүүдийг хэлнэ. Металл нь бусад металлын атомуудтай металлын холбоогоор, металл бус элементүүдтэй ионы холбоогоор холбогдоно. Элементүүдийг ионжих шинж болон химийн холбооны шинж дээр нь тулгуурлан 3 үндсэн бүлэг - металл, хагас металл, металл бус хуваадаг болно. Үелэх системд, бороос полони хүртэлх ташуу шугамын дагуу металлууд нь металл бус элементүүдээс тусгаарлагдана. Энэхүү ташуу шугам дээрх элементүүд нь хагас металлууд бөгөөд зүүн гар талд байрлах элементүүд металлууд, баруун дээд талынх нь металл биш элементүүд болно.
Металлын уламжлалт тодорхойлолт нь элементийн ерөнхий шинж дээр тулгуурлаж байсан бөгөөд металлууд нь гялгар (гялалзсан), уян хатан, давтагдамхай, цахилгаан сайн дамжуулагч байна. Харин металл биш элементүүд нь хэврэг (хатуу төлөвт оршдог бол), гялгар бус, цахилгаан тусгаарлагч байна.
Ихэнх металл химийн хувьд идэвхтэй, агаарын хүчилтөрөгчтэй урвалд орон исэл үүсгэнэ. Жишээлбэл:
Гэтэл паллади, цагаан алт, алт зэрэг металлууд жирийн нөхцөлд исэлдэхгүй.
Металлуудад доорх онцгой физик шинжүүд байна. Үүнд, металлууд нь гялгар, нягт ихтэй, харьцангуй өндөр температурт хайлна. Хэвийн нөхцөлд хатуу төлөвтэй, цахилгаан, дулаан, дууны долгион сайн дамжуулна.
Хайлш гэж хоёр болон түүнээс дээш химийн элементийн холимгийг хэлнэ. Хайлшийн найрлагад байх хольцын дор хаяж нэг нь метал байх ба үүнээс шалтгаалан хайлш нь металл шинж чанартай болно.
Зарим металл, түүний хайлшууд бат бөх шинж чанартай тул барилга байгууламж, гүүр, төмөр зам, төрөл бүрийн багаж, машин тэрэг, хоолой зэрэгт хэрэглэнэ. Мөн цахилгаан ба дулаан сайн дамжуулах шинжтэй тул цахилгаан дамжуулахад, халаалтын системд хэрэглэнэ. Зарим уран цацраг идэвхт металлуудыг цөмийн цахилгаан станцын түүхий эд болгоно.
Дэлхийн банкны тайланд 2005 онд БНХАУ металл ба түүний хүдрийг хамгийн их хэмжээгээр импортлосон бөгөөд, АНУ Япон улсууд 2 ба 3-т байсан байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.