Манзушир (Дархан чин ван)
From Wikipedia, the free encyclopedia
Манзушир (монгол бичиг:ᠮᠠᠩᠵᠤᠰᠢᠷᠢ; ?-1665) нь Хиад Боржигин овгийн Хавт Хасарын удамчир Хорчин аймгийн Зайсан бөх тайжийн хөвгүүн. Манжийн Чин гүрэнд дагаар орсны дараа Хорчины баруун гарын дунд хошууны засаг ноён, үе улиран залгамжлах хошой дархан баатар чин ван цолыг хүртэж, Чин гүрний төлөө зүтгэсэн монгол ноён. Мөн Эеэр засагч хааны ээж Бумбутай хатны ах эсвэл дүү.