From Wikipedia, the free encyclopedia
Зэвэгийн Дүвчин (1954 оны 2-р сарын 7-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн ) -Үндэсний бөхийн улсын заан, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт бөх, Монгол улсын Гавьяат Тамирчин (1984), Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч, (2010 оны 9 сарын 15), Ардын багш /2021/ юм. Өдгөө Монголын эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажил эрхэлдэг.
Төрсөн он | 1954 оны 2 сарын 7 |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Өвөрхангай аймгийн Хархорин сум |
Төрийн цол | гавьяат тамирчин (1984) гавьяат дасгалжуулагч (2010) |
Бөхийн цол | улсын заан |
Цол ахисан он жил | |
Улсын заан | 1987 |
Улсын начин | 1977 |
Шөвгөрсөн | 10 (1977, 1979, 1983, 1985, 1987, 1989, 1990, 1992, 1994, 1995) |
Бусад бөх барилдааны амжилт | |
Улс орон | Монгол (БНМАУ) |
Тамир, спорт | эрэгтэй чөлөөт бөх |
Тэрээр Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Э.Гантуяа, Азийн наадмын аварга Г.Наранчимэг, улсын аваргын олон түрүүтэй, Ш.Түмэнцэцэг, үндэсний бөхийн улсын аварга Ч.Санжаадамба, улсын харцага Ш.Пүрэвгарьд нарын олон шилдгийн багш нь юм.
З.Дүвчин Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж бусдын адил хурга, ишигтэй хөөцөлдөж айлын хүүхдүүдтэй дээлээ урж ноцолдсон нэгэн байж. Баянхонгорын Барилгын ТМС-т сурдаг ах З.Ойдов нь өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга болж улмаар Хархорин сумынхаа наадамд барилдаад түрүүлчихсэн. Энэ нь дүү Дүвчингийн хор шарыг хөдөлгөж л дээ.
Тэрээр ахынхаа араас ТМС-д очжээ. Төгсөөд Хужиртын барилгын ангид хуваарь авчээ. Гэтэл Дүвчинг барилга барих биш барилдах тухай бодол л эзэмдэж байснаас ахдаа хэлж. Удахгүй Улаанбаатарт шилжин ирж “Хөдөдмөр” нийгэмлэгт дасгалжуулагч Х.Намшир багшийн секцэнд орсноор их бодол тээж явсан толгой нь хөнгөрөх шиг болсон байна. Гэвч 1970-1975 онд барилгаа барьсаар, бас барилдсаар байж. Дараа нь гутлын үйлдвэрт ажилчин болж тэндхийн үндсэн хүнээр 16 жил ажиллав. Энэ үедээ буюу 1977 онд улсын өсөх идэр начин цол хүртсэн байдаг.
Тэр жил үйлдвэрийн дарга нь “За дурак минь чи наадамд олигтойхон барилдаарай хө. Чамайг манай үйлдвэрийн 3500 ажилчин харж байгаа шүү” гэж. Энэ нь Дүвчинг зоригжуулах үг байж. Даргынхаа өгсөн даалгаврыг ч биелүүлж. Ямар ч цолгүй залуу улсын наадамд шууд зургаа давчихна гэдэг том амжилт байлаа.
1987 онд М. Мөнгөн арслангаар долоо давж улсын заан болжээ.
Тэрээр 3 олимпод оролцсон бөгөөд 1980 оны Москвагийн олимпод Монголын багийн тугчийн үүргийг гүйцэтгэж байв.
Төрсөн ах Зэвэгийн Ойдов нь олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга бөх бөгөөд гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар юм. Түүний эхнэр Доржийн Солонго (1957-07-10) нь Гар бөмбөгийн спортын Олон Улсын хэмжээний мастер (1981) цолтой тамирчин. Хүү Д.Лхагваа (1984-07-25) нь мэргэжлийн сумод барилддаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.