Замын-Үүд сум
From Wikipedia, the free encyclopedia
Замын-Үүд сум — Монгол улсын Дорноговь аймгийн харъяат сум.
Замын-Үүд сум
ᠵᠠᠮ ᠤᠨᠡᠭᠦᠳᠡᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Дорноговь |
Газар нутаг | |
• Нийт | 486.8 км2 (188.0 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 18,585 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Замын-Үүд нь ардын хувьсгалаас өмнө Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд харъяалагдаж байсан.
Замын-Үүдийн нутгаар олон улсын худалдааны Торгоны, Гүнжийн, Цайны зам дайран өнгөрч байсан нь худалдаа арилжаа, аян жин, аялал жуулчлалын дамжин өнгөрөх харилцааны зангилаа зам, морин өртөө, хил хязгаарын хамгаалалтын суурин, харуул гэх зэрэг боомт, суурин болох эх үүсвэр тавигдсан.
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956 оны 8-р сарын 131 дүгээр зарлигаар Замын-Үүд хороо, 1992 оны 9 дүгээр сард Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 12-р тогтоолоор Эрдэнэ сумын 5-р баг, 1994 оны 5 дугаар сарын 6-нд УИХ-ын 34 дүгээр тогтоолоор Замын-Үүд сум болгон зохион байгуулжээ. Аймгийн Засаг даргын 2011 оны А/638 тоот захирамжаар аймгийн зэрэглэлтэй хот болгон, хотын захирагчийн албыг байгуулсан байна.