Жоанна Роулинг
From Wikipedia, the free encyclopedia
Жоанна "Жо" Роулинг (Англи: Joanne "Jo" K. Rowling; 1965 оны 7 сарын 31 -) нь Английн хүүрнэл зохиолч юм. Роулинг нь Харри Поттэр уран зөгнөлт зохиолын цувралын зохиогч бөгөөд түүний зохиолууд дэлхий дахины анхаарлыг татаж, олон шагнал хүртэж, дэлхийд 400 сая гаруй хувь борлогдсон юм. 2007 оны Sunday Times-ийн баячуудын жагсаалтанд 545сая фунт стерлингийн эд хөрөнгөөрөө 136-р байранд орсон бол Английн 13 дахь баян эмэгтэйгээр тодорчээ.