Дархан (хот)
From Wikipedia, the free encyclopedia
Дархан хот (ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠬᠣᠲᠠ) - Дархан-Уул аймгийн төв, Монгол улсын стратегийн хамгийн өндөр ач холбогдолтой, аж үйлдвэрийн томоохон төв хот юм. Нийслэл хотоос 222 км зайд орших бөгөөд тууш болон төмөр замаар Улаанбаатар хот, улсынхаа хоёр хөрш оронтой холбогдсон байдаг.
Дархан
ᠳᠠᠷᠬᠠᠨ | |
---|---|
Дархан хот ᠳᠠᠷᠬᠠᠨᠬᠣᠲᠠ | |
Улс | Монгол |
Аймаг | Дархан-Уул аймаг |
Байгуулагдсан | 1961 оны 10 сар |
Газар нутаг | |
• Нийт | 103 км2 (40 бээр2) |
Өндөр | 665 м (2,182 фут) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 87,222 [1] |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Шуудангийн код | 213800 |
Бүсийн дугаар | +976 (0)137 |
Улсын дугаар | ДАx (x нь хувирамтгай) |
Уур амьсгал | Dwb |
Вэб сайт | http://www.darkhan.mn/ |
Дархан хот нь Шинэ Дархан хот болон Хуучин Дархан хот гэсэн хоёр хэсэгт хуваагддаг ба Монгол улсын хоёр хэсэгтэй гурван том хотын нэг юм.
Дархан хотод сүүлийн жилүүдэд Монгол улсдаа хамгийн томоохонд тооцогдох бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа бөгөөд хөрш зэргэлдээх Сүхбаатар хот, Эрдэнэт хот, Улаанбаатар хот зэрэг хотуудаас шинээр Дархан хотод шилжин ирж буй хүн амд онцгой санал тавьж буй. Дархан хот хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх паркийг шинэчилж өргөтгөсөн ба 2017 онд хүүхэд залуучуудад хамгийн ээлтэй дэлхийн топ хотуудын нэг болсон байдаг. Дархан хотод тээврийн үйлчилгээний таксиний үйлчилгээг арван компани, нийтийн тээврийн том оврын автобусаар үйлчилдэг гурван компани хангадаг. Дархан хот Улаанбаатар, Эрдэнэт хотуудыг бодвол амьдрах болон зорчих зарлага багатай, ажлын байр олдоц ихтэй, цэвэр агаартай, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай, харилцаа холбоо, гүүрэн гарц, төмөр зам, автозам зэрэг дэд бүтэц сайтай Монгол улсын хоёр дахь нийслэл хэмээгддэг хот юм.