![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6b/Grapes.jpg/640px-Grapes.jpg&w=640&q=50)
Дарс
From Wikipedia, the free encyclopedia
Дарс (Англи: Wine, франц: vin, итали. vino) нь жинхэнэ усан үзмийн (Vitis vinifera) жимсний шүүсийг бүрэн болон хагас исгэж хийдэг согтууруулах ундаа юм. Тодорхой энологийн исгэх арга барилаар, хадгалалтын явцад олон тооны биохимийн боловсрох процесс явагдах ба үүний улмаас зарим дарс нь олон арван жилээр боловсрох ба удаан хадгалах тусам сайжирдаг байна.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6b/Grapes.jpg/640px-Grapes.jpg)
Хамгийн түгээмэл дарс нь улаан-, цагаан-, ягаан дарс юм. Оргилуун дарс (зект, кава, шампанск гэх мэт) гэдэг нь дарсыг хоёр дахь удаагаа исгэснийг хэлдэг. Оргилох буюу хөөсрөлт/хийжүүлэлт багатай дарсыг сувдан дарс гэж нэрлэдэг (просекко, секко гэх мэт). Үүний тулд дарсанд нүүрсхүчлийн хийг техникийн тусламжтайгаар шахаж өгдөг.