Сарнайн овогт багтана. Зуувандуу дөрвөлжин хэлбэрийн гурвалсан навчтай, олон наст өвслөг ургамал. Хэнтий, Хангай, Хянганы уотулсын шинэсэн ой, нуга бүхий ам энгэрээр ургана. Хан хөхийн нурууны их ар, Шажингийн даваа, Дээд улаан энгэр, Хужирт, Хар цагаан усны эх, Улаан энгэр зэрэг газруудад элбэг тохиолдоно. 5-6 дугаар сард цэцэглэж, 7 дугаар сард жимс нь боловсордог. Гүзээлзгэнийг өглөө шүүдэр эгшсэний дараа, эсвэл үдэш шүүдэр унахаас өмнө түүдэг. Найрлаганд нь глюкоз 2.4-3.3 хувь, фруктоз 2.6-3.8 хувь, сахар 0.2-0.8 хувь, органик хүчил 0.8-1.3 хувь, идээлэх бодис 0.2 хувь, магни, төмөр, фосфор, кальц, С аминдэм, В1, В2, В7, В9, К, Pi гликозид агуулдаг. Шүүсийг боловсорч гүйцсэн жимс, эсвэл навчнаас нь бэлдэж болно. Цус багадалт, цөсний чулуужилтын бактерийг устгах, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор шүүсийг нь цайны халбагаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Идээ шүүстэй шархан дээр шүүсээр нь шавшлага хийх, гоо сайхны эмчилгээнд сэвх толбо арилгахад хэрэглэдэг. Жимсээр нь чанамал, кисель, ундаа шүүс, мөхөөлдөс, сүмс, чихрийн чөмөг, дарс зэрэг бүтээгдэхүүн хийж хүнсэнд ашиглана.

Quick Facts Гүзээлзгэнэ, Биологийн ангилал ...
Гүзээлзгэнэ
Thumb
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Division: Цэцэгт ургамал
Анги: Хос цэцэгт ургамал
Баг: Сарнай
Овог: Сарнайнхан
Дэд овог: Rosoideae
Бүл: Potentilleae
Дэд бүл: Fragariinae
Төрөл: Fragaria
Карл Линней
Зүйлүүд

20+ зүйл; бичлэг үзэх

Close


Гүзээлзгэнэ нь Сарнайнхан овгийн цэцэгт ургамлын идэж болдог жимс юм. 20 гаруй зүйл болон эрлийзжүүлэн гаргаж авсан гүзээлзгэнүүд бий. Амт нь чихэрлэг болон исгэлэн гэх мэт өөр өөр байдаг. Хамгийн ихээр тариалагдан худалдаа, хоол хүнсэнд хэрэглэгддэг нь Цэцэрлэгийн гүзээлзгэнэ (Fragaria ×ananassa) аж. С витаминаар баялаг бөгөөд 100 гр гүзээлзгэнэ 35 ккал илчлэгтэй. Түүхий байхдаа цайвар ногоон өнгөтэй ба боловсорж гүйцсэн нь улаан болно. Шар голтой, таван дэлбээт цагаан цэцэг гарж унасны дараа ургадаг. Анх 17 зууны үеэс гүзээлзгэнийг тариалж эхэлсэн байна.

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.