Галилео байршил тогтоох систем
From Wikipedia, the free encyclopedia
Галилео нь Европын холбоо ба Европын сансрын агентлагаас хамтран хэрэгжүүлж буй хиймэл дагуулын байршил тогтоох систем юм. Одоогоор олон нийтийн хэрэгцээнд ашиглагддаг АНУ-ын GPS ба ОХУ-ын Глонасс системүүдийн адилаар Европоос бие даан тусдаа гадны хамааралгүйгээр байршил тогтоох үйлчилгээтэй болхыг 90-ээд оноос эхлэн европчууд хүсэх болжээ. 2011 оны 10 сарын 21-нд анхны 2ш хиймэл дагуулыг тойрог замд оруулсан цаашид 2019 он хүртэл 30ш хиймэл дагуулыг хөөргөж дэлхийг бүрэн бүрхэж хүн бүрт байршлын үнэгүй үйлчилгээг үзүүлэх болно. Мөн БНХАУ анх Галилей төсөлд оролцож байгаад цааш улс төрийн шалтгаанаар оролцох боломжгүй болж Бейдоу хэмээх зөвхөн өөрийн бүс нутгийг хамарсан байршлийн системтэй болхоор ажиллаж байна.
Галилей нь 1м хүртэл нарийвчилалтай байршлын дохиоллыг дамжуулна, ерөнхий дохиололтой үнэгүй үйлчилгээ ба нарийвчилалтай дохиотой үнэтэй 2 янзын үйлчилгээг үзүүлнэ. Галиилейн гол давуу тал нь хэрэглэгч хэрэгцээ гарсан үед аюул тулгарсан дохиог хиймэл дагуулын төвд дамжуулж байршлаа мэдээлж болхоос гадна төвөөс тусламж ирж байгааг мэдээлсэн дохиог авч болдог онцлогоороо GPS ба Глонасаас давуу юм.
Галилейг газраас Германы Мюнхенгээс ба Италийн Фучиногоос удирдах болно.