Дэлхий дахины веб, богиноор Вэб нь (Англи: World Wide Web, товчилсон нь www) нь Интернэтийн тусламжтайгаар хандагддаг холбогдсон бичиг баримтуудын өргөн сүлжээ юм. Энэ сүлжээний орчинд Цахим хөтөчийн тусламжтайгаар бичиг, зураг, дүрс бичлэг, дуу авиа мөн бусад олон төрлийн файлуудыг агуулсан цахим хуудсуудыг үзэж, гипер холбоосуудаар хуудас хооронд хялбархан шилжих боломжтой байдаг.

Thumb
Дэлхий цахим сүлжээний урьдын түүхэн бэлгэ тэмдэг

Энэ сүлжээг анх Британийн инженер, компьютерийн шинжлэх ухааны эрдэмтэн Тим Бернерс-Ли нь 1989 оны 3-р сард санаачлан үүсгэсэн бөгөөд одоо түүний тэргүүлсэн Дэлхий цахим сүлжээний холбоо нь олон улсын түвшинд хэм хэмжээ тогтоодог байгууллага болсон юм.

Одоо цагт Дэлхий цахим сүлжээ нь хүн төрөлхтний мэдлэг, соёлын санг арвижуулж, алсын зайнаас ч гэсэн хоорондоо харилцах, хамтран ажиллах боломжит орчин болсон юм.

Статистик тоо

2010 он гэхэд 2005 оноос хойш нийт хэрэглэгчдийн тоо хоёр дахин нэмэгдэж, 2 тэрбум болсон. 2009 оны 5 сарын байдлаар Дэлхий цахим сүлжээнд 109.5 сая цахим хаяг ажиллаж байна.

Гадагш холбоос

Stub icon

Энэ интернэтийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.