From Wikipedia, the free encyclopedia
Бяслагийг үнээ, хонь, ямааны сүүгээр бэлтгэх бөгөөд үүний тулд сүү ээдүүлэх ферментийг ашиглана. Бяслаг нь уураг, тосоор баялаг ба мөн А витамин, кальци, фосфор агуулдаг. Мэргэжилтнүүдийн тооцож байгаагаар дэлхийд эдүгээ 1000 гаруй төрлийн бяслаг бий. Нидерланд, Франц, Шинэ Зеланд, Дани, Швейцар зэрэг улс орон бяслаг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна.
6000-7000 жилийн өмнөөс (хүн хонийг гаршуулсан үед) хүн төрөлхтөн бяслаг бэлтгэх аргыг эзэмшсэн гэж судлаачдын дийлэнх нь таамагладаг. Хамгийн анх Төв Азийн нүүдэлчин Турк үндэстэн эсвэл Ойрх Дорнодын хавьцаа амьдран суурьшиж байсан хүмүүс бяслагийг хийж эхэлсэн байх магадлалтай аж. Эртний Грек болон Ром үндэстний хувьд бяслаг нь хамгийн түгээмэл хэрэглэдэг хүнсний нэг байжээ.
Монголчууд бид эрт дээр үеэс цагаан идээ хэрэглэсээр ирсэн. Цагаан идээ хүний биед ихээхэн ач тустай. Харин энэ удаа бид Монгол бяслагийн талаар дараах мэдээллийг хүргэе.
Бяслагийг дээд боловсролтой ээдэм гэж нэрлэдэг нь учиртай.
Сүүнхүчлийн, пропионхүчлийн бактери, дрожж зэрэг бичил биетний үйлчлэлээр бяслагт төрөл бүрийн биологийн идэвхт бодис /аминхүчил, аминдэм гэх мэт/ нийлэгжинэ. Бяслагийн бичил биетнүүд сүүний уураг, тос, нүүрс усыг задлаж, хүний бие махбодод шингэхэд хялбар энгийн нэгдэлд хувиргана.
Бяслаг нь үл орлох аминхүчил, кальци, фосфорын найдвартай эх үүсвэр юм.
Бяслагийг өнө эртнээс сувиллын зориулалтаар түгээмэл ашиглаж иржээ. Гиппократын тэмдэглэлд бяслагийн үнэт чанарыг дурьдсан байдаг бөгөөд тухайн үед Олимпын тэмцээнд оролцох хүмүүсийн хүч тамирыг нэмэгдүүлэх зорилгоор бяслагийг ихээр идүүлдэг байжээ.
Одоо цагт бяслагийг ээдмийн нэг адил чихрийн шижин, элэг, ясны үрэвсэл, цус багадах, цөсний өвчний үед түгээмэл хэрэглэж байна. Түүнчлэн цагаан хоолтон хүмүүсийн уургийн нэг эх үүсвэр нь бяслаг болдог.
Судлаачид бяслагийг хатуу төлөвтэй пробиотик бүтээгдэхүүн гэж үздэг. Пробиотик гэдэг нь ашигтай бичил биетний өсгөврөөр сүүг хөрөнгөлж бэлдсэн эсэг цагаан идээ юм. Бяслаг нь үнэхээр хүний бие махбодод эерэг нөлөөтэй олон төрөл, омгийн бичил биетнийг агуулдаг учир хүнс тэжээлийн төдийгүй сувиллын ач холбогдолтой.
Wiktionary: Бяслаг – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.