From Wikipedia, the free encyclopedia
Босни ба Херцеговин Улс (Босни, хорват, Сербийн латин: Bosna i Hercegovina; Сербийн кирилл: Босна и Херцеговина) нь Зүүн Өмнөд Европын Балканы хойгт орших улс юм. Хойд, баруун, өмнөд талаараа Хорват, зүүн талаараа Серби, зүүн өмнөд талаараа Монтенегро улсуудаар хүрээлэгддэг, Адриатын тэнгисийн 26 км урттай эргийг эс тооцвол бараг далайд гарцгүй орон болно[13][14]. Нутгийн төв, зүүн хэсэг нь уулархаг, баруун хойд хэсэг нь дов толгод ихтэй, зүүн хойд хэсэг нь тэгш газар юм.
Төрийн дуулал: Državna himna Bosne i Hercegovine Државна химна Босне и Херцеговине "Босни ба Херцеговины төрийн дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Сараево[1] 43°52′N 18°25′E |
Албан ёсны хэл | [a] |
Бичгийн систем |
|
Угсаатны бүлгүүд (2013)[2] |
|
Шашин (2013 тооллого)[3] |
|
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Холбооны парламентын[6] директорийн бүгд найрамдах улс |
• Дээд төлөөлөгч | Кристиан Шмидт[b] |
• Ерөнхийлөгчийн Зөвлөлийн дарга | Желько Комшич |
• Ерөнхийлөгчийн Зөвлөлийн гишүүд | Денис Бечирович Желька Цвиянович |
• Сайд нарын Зөвлөлийн дарга | Боряна Кришто |
Хууль тогтоох байгууллага | Парламентын Ассамблей |
• Дээд танхим | Үндэстнүүдийн танхим |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Түүх | |
• Босни (дундад зууны эхэн үе) | 9-р зуун |
• Боснийн банат | 1154 |
• Боснийн хаант улс | 1377 |
• Османы байлдан дагуулалт | 1463 |
• Австри-Унгарын байлдан дагуулалт ба 1908 оны нэгтгэл | 1878 |
• Югослав байгуулагдав | 12 сарын 1 , 1918 |
• ЗАВНОБиХ | 11 сарын 25, 1943 |
11 сарын 29, 1945 | |
3 сарын 3, 1992 | |
• Вашингтоны гэрээ | 3 сарын 18, 1994 |
• Дейтоны гэрээ | 12 сарын 14, 1995 |
Газар нутаг | |
• Нийт | 51,229 км2 (125) |
• Усны эзлэх талбай (%) | 1.4% |
Хүн ам | |
• 2020 тооцоо | 3,475,000[7] (135) |
• 2013 тооллого | 3,531,159[2] |
• Нягтаршил | 69/км2 |
ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $67.919 тэрбум[8] (110) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $19,690[9] (79) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $28.497 тэрбум[8] (113) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $8,223[10] (83) |
ОТББИ (2015) | 32.7[11] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.780[12] өндөр · 74 |
Мөнгөний нэгж | Хөрвөх марк (BAM) |
Цагийн бүс | UTC+01 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+02 (ТЕЗЦ) |
Огнооны формат | ө. с. жжжж. (МЭ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +387 |
Домэйн нэр | .ba |
|
Тус улсын хүн ам нь гурван голлох үндэстнээс бүрдэнэ: Босняк, Серби, Хорват. Гэхдээ тэд ямар үндэстэн гэдгээсээ үл шалтгаалан, олон улсад өөрсдийгөө Босни хүн гэж хэлдэг. Херцеговинчууд гэх ойлголт нь угсаатны зүйн гэхээсээ илүү бүс нутгийн чанартай ойлголт юм. Тус улс нь засаг захиргааны хувьд харьцангуй биеэ даасан Босни ба Херцеговины Холбооны Улс, Бүгд Найрамдах Српска Улс (Брчко дүүргийн хамт) гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.
Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсыг бүрдүүлж байсан 6 улсын нэг болох Босни ба Херцеговин нь Югославын дайны үеэр, 1990-ээд онд тусгаар тогтножээ. 2002 оны 4 сарын 24-нд Европын Зөвлөлд гишүүнээр элссэн, 2008 оны 7 сарын 13-нд Газар Дундын Тэнгисийн Холбоог байгуулалцсан тус улс нь Европын Холбоо, НАТО-гийн гишүүн болох боломжтой орнуудын нэг билээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.