Байду

From Wikipedia, the free encyclopedia

Байду

Байду бол Ил Хаант Улсын хаан бөгөөд Хүлэгү ханы ач хүү юм. Тэрээр Гайхат ханы үхлийн дараагаар 1295 онд Ил ханы сууринд суусан байна. Байду бол Өгөдэй, дараа нь Гүюг, Мөнх хаан нарт алба хааж байсан Перс дэх монгол цэргийн жанжин юм. Тэрээр Хорасаныг залгамжлан Анатоли дахь Монголын газар нутгийг өргөжүүлсэн байна.

Энэ үед Аргун ханы хүү Газан Хорасан мужид өөрийгөө Ил ханы сууринд суулгах ёслол хийв. Тэрээр Байду ханы эсрэг дайнд мордсон байна. Байду хан мөн Газаны эсрэг цэрэг дайчлан морджээ. Байду хан Газантай дайтахаар явах замдаа цэргүүдээсээ өөрийнх нь төлөө баатар зоригтой тулалдахыг олонтоо гуйж байсан хэмээн Марко Поло тэмдэглэсэн байдаг. Гэвч Байду хан Газантай тулалдах үед түүний ихэнх цэргүүд Газаны талд урваж оржээ. Байду хан энэ тулалдаанд алагджээ.

Өмнөх
Гайхат
Ил хаан
1295
Дараах
Махмуд Газан

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.