Бадены Их Херцогт Улс (Герман: Großherzogtum Baden [ˈɡʁoːsˌhɛʁt͡soːktuːm ˈbaːdn̩]) нь 1806 оноос 1871 оныг хүртэл бүрэн эрхт тусгаар улс байсан ба 1813 оныг хүртэл Райны Холбооны гишүүн улс, 1815 оноос 1866 оныг хүртэл Германы Холбооны бүрэлдэхүүн улс байв. 1871 оноос эхлэн хагас өөртөө засах төр бүхий Германы Хаант Улсын холбооны улс болов. Их Херцогт Улсын үүсэл нь эвслийн дайнуудын үед Бадены нутаг дэвсгэр ихээхэн томорсноор Гүнт Улс буюу Бадены Вант Улс бий болсны үр дүн юм. Энэ улс нь анхандаа хэмжээгүй эрхт хаант засагтай байснаа, 1818 оноос 1918 он хүртэл үндсэн хуульт хаант засагтай болж, үүний дараа цус гаргалгүй хийсэн арваннэгдүгээр сарын хувьсгалын үр дүнд Ардчилсан Бүгд Найрамдах Улс үүсчээ.
|
19-р зуунд Баден нь либерализмын төлөөллийн төв[1], түүний парламентын танхим нь гуравдугаар сарын хувьсгалаас өмнө либерал оюун санааны жинхэнэ сургууль, либерализмыг чирэх «орчин үеийн хөллөгөөний морь»[2] гэгддэг байв. 1871 онд Германы Эзэнт Гүрэн байгуулагдах хүртэл Баден нь Германы Холбооны улс төрийн тавцанд санаснаас илүү хүчирхэг байр суурийг эзэлж байв.[3]
Газар зүй
Хуучны Бадены Их Херцогт Улсын өмнө талаар нь Боден нуур орших ба мөн өмнө талаараа Швейцар Улстай, баруун талаараа Франц Улстай, баруун хойд талаараа Байерны Пфальцтай, хойд талаараа Хессений Их Херцогт Улстай, зүүн хойгуураа Байерны Хант Улстай, зүүнээрээ Вюртембергийн Хант Улстай, зүүн урд талаараа 1850 оныг хүртэл Хоенцоллерн-Зигмарингентэй, 1850 оноос хойш хөрш Хоенцоллерн-Хэхингений хамтаар Пруссийн Хант Улсын мэдэлд очсон Хоенцоллернтой хиллэж байв.
Улсын нутаг дэвсгэрийн хэмжээ 15.070 км² ба Райн мөрний зүүн дагуу сунасан нутагтай, нутгийн хамгийн баруун хил орчимд далайн түвшнээс дээш 260 м-ээс хойд хэсэгтээ 90 м болон намсана. Райн мөрөн ба Драйзам голын хооронд, дээд райны нам газрын яг голд нь галт уулын гаралтай, тусгаарлагдсан Кайзерштуулын нуруу (557 м) сүндэрлэнэ. Улсын хамгийн өндөр оргил нь Фэлдберг нь далайн түвшнээс дээш 1493 м-ийн өндөрт өргөгджээ.[4]
Дээд Райны нам дор газар зөөлөн дулаан уур амьсгалтай байхад Шварцвалдын өндөрлөг хэсэгт маш хүйтэн байдаг. Жилийн дундаж температур Дээд Райнд 10° С, үүнээс өндөр хэсэг болох Дунд нуруунд 6° С орчим байх бөгөөд хамгийн дулаан сар нь долоодугаар сар, хамгийн хүйтэн нь нэгдүгээр сар байна.
Түүх
Бадены Их Херцогт Улс байгуулагдсан түүх нь түүхэн томооxон хувьсгалуудын буюу Францын хувьсгал ба эвслийн дайнууд, мөн цаашлаад ялангуяа ирээдүйг харж чадсан Бадены дипломат төлөөлөгч Зигусмундын Парист айлчлах үедээ шинэ байгуулагдсан Францын Бүгд Найрамдах Улстай нарийн холбоог тогтоож чадсаны үр дүн байсан юм.
Ном зүй
- Badisches Landesmuseum Karlsruhe (Hrsg.): Baden 1789–1918. Führer durch die landes- und kulturgeschichtliche Abteilung. Info-Verlag, Karlsruhe 2001, ISBN 3-88190-273-2.
- Frank Engehausen: Kleine Geschichte des Großherzogtums Baden. DRW-Verlag Weinbrenner, Leinfelden-Echterdingen 2005, ISBN 3-7650-8328-3.
- Tuchman, Arleen. Science, Medicine, and the State in Germany: The Case of Baden, 1815-1871 (Oxford University Press, 1993).
- Hans Fenske: Baden 1860 bis 1918. In: Meinrad Schaab, Hansmartin Schwarzmaier (Hrsg.) u. a.: Handbuch der baden-württembergischen Geschichte. Band 3: Vom Ende des alten Reiches bis zum Ende der Monarchien. Hrsg. im Auftrag der Kommission für geschichtliche Landeskunde in Baden-Württemberg. Klett-Cotta, Stuttgart 1992, ISBN 3-608-91467-6, S. 133–234.
Цахим холбоос
Эшлэл
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.