Бага гаргууд хөрст болон хийн гаргуудын хоорондох Бага гаригийн бүсэд оршдог. Энэ бүсэд гараг болж нэгдэхүйц том хэмжээний сансрын биет байдаггүй. Эдний нийт масс нь Сарныхаас ч бага юм. 1-1000 км голчтой аварга том чулуунууд бөгөөд Бархасбадь Ангараг хоёрын хооронд оршдог. Аварга том Бархасбадийн татах хүчний нөлөөгөөр гараг болж чадаагүй үлдсэн гэдэг. Нарны аймгийн гаргуудын хоорондох зайг авч үзвэл Нарнаас холдох тусам тодорхой дараалалтай байгааг ажиглаж болно. Гараг бүрийн тойрог зам нь өмнөхөөсөө 75%-иар илүү өргөн байдаг. Үүнээс харахад Бага гаргийн бүс оронд мөн гараг байх ёстой мэт. Гэхдээ тодорхой баталгаа байхгүй. Харин зарим нэг гараг судлаач эрдэмтдийн үзэж байгаагаар урьд нь энд нэг гараг үүсэж байгаад Бархасбадь гаргийн хүчтэй татах хүчинд автан хэдэн хэсэг болж таржээ. Мөн энд гараганцрууд нэг дор бөөгнөрөөгүй тул ямар нэг гараг үүсээгүй гэж үздэг.
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.