Баатар-хот
From Wikipedia, the free encyclopedia
Баатар-хот (Орос: Город-герой,Украин: Місто-герой, белар. Горад-герой) нь 1941-1945 онд болсон "Аугаа их эх орны дайн" (Дэлхийн хоёрдугаар дайны хүрээнд болсон Зөвлөлт-Германы дайн)-ы үеэр Германы армийн түрэмгийллийг шаргуу эсэргүүцэж, баатарлагаар тэмцсэн Зөвлөлт Холбоот Улсын хотуудад олгосон цол юм. Нийт 12 хотод олгосон бөгөөд Брест цайзад "Баатар-цайз" цол олгогджээ. Энэхүү цол нь хувь хүнд олгогддог Зөвлөлт Холбоот Улсын баатар цолтой дүйцэхүйц шагнал юм.
Хуульд зааснаар Баатар-хотуудад ЗХУ-ын дээд одон Лениний шагнал, Алтан таван хошуу одон, баатар цолны батлахын хамт ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдээс олгогддог байв. Мөн хотод баатар-хот гэдгийг нь илтгэх дурсгалын багана босгогдоно.