![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/55/Anandyn_Amar.png/640px-Anandyn_Amar.png&w=640&q=50)
Анандын Амар
From Wikipedia, the free encyclopedia
Агданбуугийн Амар (1886 онд төрсөн- 1941 оны 7-р сарын 10-нд Москвагийн ойролцоо Коммунарка дахь Бериягийн зуслангийн ард ухсан гүн нүхний ирмэг дээр суулгаж байгаад дагзруу нь буудан алсан) - Монгол төрийн "Мэргэн сайд" хэмээгддэг тулхтай төрийн зүтгэлтэн байв. Тэрээр 1928 оны 2 сарын 21-ээс 1930 оны 4 сарын 27 хүртэл Монгол Улсын Ерөнхий Сайд, 1934 оны 7 сарын 2-оос 1936 оны 3 сарын 22 хүртэл Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1936 оны 3 сарын 22-оос 1939 оны 3 сарын 7-ы хооронд дахин Ерөнхий сайдаар тус тус ажиллаж байв. 1939 оны 3 дугаар сард баривчлагдаж, Зөвлөлт Холбоот Улсад (ЗХУ) хүргэгдэж 1941 оны 7-р сарын 10-нд Москва хот орчим цаазаар авахуулжээ.
Агданбуугийн Амар ᠠᠨᠠᠨᠳᠠ ᠶ᠋ᠢᠨᠠᠮᠤᠷ | |
---|---|
![]() | |
7 дахь Монгол Улсын Ерөнхий Сайд | |
Албан тушаал хашсан 1928 оны 2 сарын 21 – 1930 оны 4 сарын 27 | |
Ерөнхий нарийн бичиг | Цэрэн-Очирын Дамбадорж Өлзийтийн Бадрах Бат-Очирын Элдэв-Очир Пэлжидийн Гэндэн |
Өмнөх | Балингийн Цэрэндорж |
Дараах | Цэнгэлтийн Жигжиджав |
Албан тушаал хашсан 1936 оны 3 сарын 22 – 1939 оны 3 сарын 7 | |
Ерөнхий нарийн бичиг | Хас-Очирын Лувсандорж Банзаржавын Баасанжав |
Өмнөх | Пэлжидийн Гэндэн |
Дараах | Хорлоогийн Чойбалсан |
6 дахь Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга | |
Албан тушаал хашсан 1932 оны 7 сарын 2 – 1936 оны 3 сарын 22 | |
Ерөнхий нарийн бичиг | Бат-Очирын Элдэв-Очир Жамбын Лхүмбэ Доржжавын Лувсаншарав Хас-Очирын Лувсандорж |
Өмнөх | Лосолын Лааган |
Дараах | Дансранбилэгийн Догсом |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1886 (Загвар:Four digit) Эрдэнэ дайчин вангийн хошуу, Түшээт хан аймаг, Ар Монгол, Чин Хятад (одоогийн Хангал сум, Булган) |
Нас барсан | 1941 оны 7 сарын 27 (56–57 насалсан) Коммунарка буудлагын талбай, Лениний район, Москва муж, ЗСБНХ Орос улс, ЗХУ |
Улс төрийн нам | Монгол Ардын Хувьсгалт Нам (1923–1939) |
Агданбуугийн Амарын зохион хэвлүүлсэн "Монгол Улсын товч түүх" ном нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй чухал бүтээлийн нэгд тооцогдож байна. Нийслэл Улаанбаатар хотын төв талбайн хажууд буюу Төрийн ордны баруун талын гудамж түүний нэрэмжит болсон юм. Алтан ургийн Агданбуу тайжийн голомт залгасан ганц хүү. Гонгор нэртэй байгаад 1910-аад оны сүүлчээр өвдөж, лам багш нь Амар хэмээн нэр өгсөн түүхтэй. Эцэг Агданбуу тайжийн сахилын нэр Ананд тул Анандын Амар гэдэг.[баримт хэрэгтэй]