From Wikipedia, the free encyclopedia
Алан Матисон Тюринг (Англи: Alan Mathison Turing (1912 оны 6 сарын 23-нд төрсөн —1954 оны 6 сарын 7-нд нас барсан) — Английн нэрт математикч, логикч, криптографч, информатикийн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлсэн хүн. 1945 оны Их Британийн эзэнт гүрний медальтай, 1951 оноос Лондонгийн Хааны нийгэмлэгийн (шинжлэх ухааны) гишүүн болсон[1].
Алан Матисон Тюринг | |
---|---|
Төрсөн | Alan Mathison Turing 1912 оны 6 сарын 23 Их Британи, Лондон хот |
Нас барсан | 7 June 1954 насалсан) Их Британи, Чешир, Вилмслоу | (41
Харьяалал | Британи |
Alma mater | Кэмбрижийн Кингс коллеж Принстоны их сургууль |
Known for | Зогсоох асуудал Тюринг машин Энигмагийн криптоанализ Автомат тооцоолон бодох төхөөрөмж Тюрингийн шагнал Тюринг тест Тюринг-Механизм |
1936 онд түүний санал болгосон абстракт тооцоолон бодох машин «Тюринг машин» нь өргөн хүрээнд зориулсан компьютер юм. [2]. Энэ машин нь алгоритмын ойлголтыг томьёолох болон одоо болтол янз бүрийн онолын болон хэрэглээний судалгаанд ашиглагдаж байна. Алан Тюрингийг олон нийт информатикийн болон хиймэл оюун ухааны эцэг хэмээн үздэг билээ.[3]. Дэлхийн II дайны үед Алан Тюринг Блетчли-паркт байрлах криптоанализийн чиглэлээр ЗГ-ын код болон шифрийн сургуульд ажиллаж байв. Тэрээр Hut 8 гэх бүлгийг удирдаж байсан бөгөөд Германы усан цэргийн флотын мэдээд криптоанализ хийхэд чиглэгдэж байв. Тюринг захианы нууцлалыг эвдэх хэд хэдэн арга зохиосон бөгөөд үүн дотор Германы Энигма шифраторын нууцыг тайлахад ашиглагдаж байсан Бомбе машинд зориулсан онолын суурь бүтээл ч гэсэн орж байв.
Дайны дараа Тюринг Их Британийн физикийн үндэсний лабораторид ажиллаж байв. Энд тэрээр өөрийн төслийн дагуу дэлхийд анх удаа санах ойд хадаглагдах програмтай компьютер ACE бүтээгджээ. 1948 онд эрдэмтэн маань Манчестерийн их сургуулийн дэргэдэх Макс Ньюманы тооцоолон бодох лабораторид нэгдсэн бөгөөд тэнд Манчестерийн компьютерууд[4] бүтээхэд туслахаар оролцсон ба дараагаар нь математик биологийн талаар сонирхож эхэлжээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.