Көниггрецийн дэргэдэх тулалдаан
Көниггрецийн дэргэдэх тулалдаан нь 1866 оны долоодугаар сарын 3-нд Бохемийн хот Көниггрецийн ойролцоо болсон тулалдаан бөгөөд энэ тулалдаанаар Германы дайныг эцэслэн шийдвэрлэсэн юм. Пруссийн арми нь Австри ба Заксены армийг энэхүү тулалдаанд ялав. Багцаагаар арван километрийн өргөн, таван километрийн гүн талбайд 400.000 гаран цэрэг тулалдсан нь хохирол ихтэй тулалдаануудын нэг байлаа. Тулалдааны төв нь Шестарын дэргэдэх Масловед ба Хлумын ойролцоох стратегийн чухал Свиб толгой байв. Прусс ялснаар Германыг толгойлох хүчин болсон ба канцлер Отто фон Бисмарк Бага Германы шийдлийг хэрэгжүүлэв. Энэхүү тулалдааныг 1871 онд Германы Эзэнт Гүрнийг байгуулагдах замыг зассан тулалдаан хэмээн үздэг. Нэлээд олон хэлэнд энэ тулалдааныг тулаан болсон Садова тосгоны нэрээр нэрлэх ба ялангуяа францад ингэж нэрлэдийг учир нь тулалдааны дараа франц улс нь улс төрийн ялагдал хүлээсэн бөгөөд үүнээс шалтгаалан «Садовагийн төлөөх өшөө авалт»! хэмээх уриа хүртэл гарчээ.