Гирин муж
Гирин — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зүүн хойд орны гурван мужийн нэг. Засаг захиргааны төв хот нь Чанчун. Гирин мужийн 187,400 дөрвөлжин километр нутаг дэвсгэрт 27,09 сая хүн амьдран суудаг. Зүүн талаараа Умард Солонгос Орос хоёр улстай, улсын хилийн дотор урд талаараа Ляонин муж, баруун талаараа Өвөр Монгол орон, хойд талаараа Хармөрөн мужтай хил залгадаг.
Read article