Map Graph

Алтайн нуруу

Оху-ын Баруун Сибирь (Орос), Монголын баруун, хойд, зүүн, өмнөд хэсэг, Казахстаны зүүн хэсэг, Хятадын баруун хойд хэсгийг хамарсан уулын сист

Алтай нь Монгол Улс, ОХУ-ын Дорнод Сибирь, Казахстан, Хятад улсуудын газар нутгийг дамнан орших нуруу юм. Монгол улсын баруун хэсэгт баруун хойноос зүүн урагш үргэлжлэн сунаж тогтсон уулс. Алтай таван богдоос Гичгэний нуруу хүртэлх хэсгийг "Монгол Алтай", Гичгэний нуруунаас Хурхын уул хүртэлхийг "Говь-Алтай" хэмээнэ. Зүүн талд нь Увс нуур, Хяргас нуур зэрэг олон нуур бүхий Их нууруудын хотгор оршино. Мөнх цасны доод хязгаар нь зүүн хэсгээрээ далайн түвшнээс дээш 1875 м, баруун хэсгийн хойд тал нь 2010 м, өмнөд тал нь 2340 м бөгөөд мөнх цаст оргил олонтой. Монгол алтайд Цэнгэл хайрхан 3943 м, Мөнххайрхан 4362 м, Мөст хайрхан 3934 м, Сайр уул 3984 м, Цамбагарав 4208 м зэрэг мөнх цаст олон оргилууд бий. Алтайн нурууны хамгийн өндөр цэг Таван богд буюу Хүйтэн оргил 4374 м нь Монгол Улсын хамгийн өндөр цэг юм.

Read article
Файл:Location_Altay_Mountains.PNGФайл:Altai,_Tienschan-Orte.pngФайл:Altai_Kutscherla-Tal_und_See.jpgФайл:GoraBeluha.jpg
Nearby Places
Thumbnail
Белуха