Нанзаддоржийн Жигжиддорж нь Монголын морин хуурч, удирдаач.

Thumb
Нанзаддоржийн Жигжиддорж
Thumb
Улсын Филармони, Морин Хуурын Чуулга

Товч намтар

2013 онд Улаанбаатар хотын Хөгжим Бүжгийн Коллежид МУГБ Ё.Батбаярын удирдлага доор морин хуурч мэргэжлээр, 2020 онд Монгол Улсын Консерваторид найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр МУАЖ Ж.Бүрэнбэхийн удидрдлага доор тус тус суралцаж төгссөн. 2008 оноос Монгол Улсын Морин Хуурын чуулгад ажиллахын хамт Монголын болон гадаадын хөгжмийн зохиолчдын олон арван бүтээлүүдийг гоцлон хөгжимдсөн.

Тэр ОХУ-ын “Их театр”, БНСУ-ын “Үндэсний их театр”, БНХАУ-ын “Үндэсний их театр”, Францын ЮНЕСКО-ийн танхим, АНУ-ын НҮБ-ийн танхим зэрэг олон орны тайзнаа тоглосон.

Гавъяа, шагнал

  • 2011 онд Төрийн шагналт, ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн улсын II уралдаанд тэргүүн байр.
  • 2011 он БСШУЯ-наас оны шилдэг уран бүтээлчдэд олгодог “Мөнгөн мод” шагнал 
  • 2012 онд МУСТА цол.
  • 2015 онд Төрийн шагналт, ардын жүжигчин Г.Жамьянгийн нэрэмжит Мэргэжлийн морин хуурчдын олон улсын IV уралдааны тэргүүн байр.
  • 2016 онд Чингисийн одонт, МУУГЗ Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн хөгжимчид дуурийн дуулаачдын олон улсын II уралдааны Гран- При шагнал.
  • 2018 онд “Алтан гадас” одон.

Цомог

  • "Portrait of Morin khuur" (2012)
  • (Н.Жигжиддорж) - монголын хөгжмийн зохиолчдын цөөхүүл, том хэлбэрийн бүтээлүүд (2018)

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.