SHINee (сол. 샤이니; Япон: シャイニー) бол Өмнөд Солонгосын S.M. Entertainment-ын 2008 онд гаргасан эрэгтэй хамтлаг. Энэ хамтлагийн 5 гишүүн: Унь-юү, Жунхён, Ки, Минь-ху болон Тэ-минь. Энэ хамтлагийн нэрийн утга нь англиар гэрэлтэх буюу "shine" болон хүрэлцээтэй байх "ee"-гээс бүтэх ба "Гэрэл гэгээг хэн нэгэнд түгээх" гэсэн утгатай. 2008 оны 5 сарын 23-нд анхны бяцхан цомог Replay-гээрээ дэбүт хийсэн ба #10-аас #8-д орж байсан. Тэд дэбүтээ 8 сарын 28-нд SBS-н Inkigayo-д "Replay" дуугаар хийсэн. Энэ хамтлаг Японд 2011 оны 6 сарын 22-нд EMI Records Japan-н "Replay" дуугаараа хийсэн юм.

Quick Facts Товч танилцуулга, Бүрдсэн газар ...
SHINee / Шаяний
Thumb
Товч танилцуулга
Бүрдсэн газарӨмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Дуулдаг хэлСолонгос, япон
УрсгалK-Pop, hip hop
Танил үе2008-одоо
ХөтөчӨмнөд Солонгос S.M. Entertainment
Гишүүн (5)Onew
Key
Minho
Taemin
Jonghyun
Цахим хаягshinee.smtown.com
Close

Түүх

2008: Дэбүт болон The SHINee World

2008 оны 5 сарын 22-нд анхны бяцхан цомог Replay-г гаргасан. Энэ цомог нь Солонгосын чартуудын 10, 8-д орж байсан ба 2008 оны эхний хагаст 17957 хувь борлогджээ. 2008 оны 6 сарын 7-нд тэд Сөүлийн олимпын цэнгэлдэх хүрээлэнд болсон Dream Concert-д Өмнөд Солонгосын дуучидтай хамт оролцож байсан. 2008 оны 6 сарын 22-нд анхны шагнал болох "Rookie of the Month"-г Cyworld Digital Music Awards-с авжээ.

Тэд анхны бүрэн хэмжээний цомог болох The Shinee World-оо 2008 оны 8 сарын 28-нд гаргасан. Цомог анх гараад л чартуудын 3-т орсон ба 30000 хувь борлогдсон. Цомгийн "Sanso Gateun Neo (Love Like Oxygen)" нь Martin Hoberg Hedegaard-н "Show the World" дууг сайжруулан дуулсан хувилбар юм. Энэ дуугаараа 2008 оны 9 сарын 18-нд анхны ялалтаа авсан. Тэд 5 дугаар Asia Song Festival-с "Best New Artist" шагналыг Японы охидын хамтлаг Berryz Koboтэй хамт авч байсан. Энэ үед The Shinee World цомгийн шинэчлэгдсэн A.Mi.Go,-г гаргасан. Энэ цомогт нэмэгдсэн 3 дуу: "Forever or Never", "사.계.한 Sa.Gye.Han (Love Should Go On)", "아.미.고 (Amigo)" (A.Mi.Go).

2009–2010: Алдар нэрд хүрсэн ба Lucifer

Shinee 2 дахь бяцхан цомог Romeo-гоо 5 сарын 25-нд гаргав. Гол дуу "Juliette" нь 5 сарын 18-нд өмнө нь гарсан байна. Тэд эргэн ирэлтээ 2009 оны 6 сарын 5-нд KBS-н Music Bank-д хийсэн. Тэд 2009 оны 10 сарын 19-нд 3 дахь бяцхан цомог 2009, Year Of Us-ээ гаргасан. Гол дуу "Ring Ding Dong" нь 10 сарын 14-нд гарсан аж. Тэдний 2 дахь бүрэн хэмжээний цомог Lucifer 2010 оны 7 сарын 19-нд гарсан. Шинэчлэгдсэн хувилбараар Hello гэх нэртэйгээр 2010 оны 10 сарын 1-нд гаргасан. Энэ цомгийн 3 шинэ дуу: "Hello", "One" болон "Get It".

2011–2012: Японд дэбүт хийсэн ба The First, Sherlock

2011 оны 1 сарын 1-нд Shinee Olympic Gymnastics Arena-д өөрсдийн Shinee World тоглолтоо хийсэн. Тэд Тайпэй, Нанжин, Сингапур, Нагоя болон Осакад аялан тоглосон юм. 2011 оны 6 сарын 22-нд "Replay" дуугаа япон хэлээр гаргасан ба эхний 7 хоногтоо 91000 хувь борлогджээ. Энэ хамтлагийн анхны япон цомог The First нь 2011 оны 12 сарын 7-нд гарсан. Япон цомогтоо 7 солонгос дуугаа шинэчлэн оруулсан байна. Shinee бас 2011 Winter SMTown – The Warmest Gift-д "Last Christmas" дууг дуулсан. Shinee-н 4 дэх бяцхан цомог Sherlock нь 3 сарын 19-нд гарсан ба эх хувиараа 3 сарын 21-нд гарсан. Японоор "Sherlock" нь 5 сарын 16-нд гарсан. Тэд Япон дахь анхны тоглолт SHINee World 2012-оо 2012 оны 4 сарын 25-наас эхлэн хийсэн бөгөөд 20 гаруй тоглолтыг Фүкүока, Саппоро, Нагоя, Оосака, Кообэ, Токио болон Хирошимад хийсэн. 2012 оны 10 сарын 10-нд тэд "Dazzling Girl" гэх сингл дууг япон хэлээр гаргасан ньхний долоо хоногтоо л 97111 хувь зарагдсан байсан.

2013–2014: Dream Girl, Why So Serious?, Boys Meet U, Everybody болон I'm Your Boy

2 сарын 3-нд MBC-с цагаан сарын тусгай дугаарт "Shinee's Wonderful Day" (also known as "Shinee's One Fine Day")-г 2 сарын 10 хүртэл цацсан. Тэд хаа сайгүй аялж байсан ба Унь-юү Тайланд руу, Жунхён Япон руу, Ки, Минху хоёр Англи руу, Тэмин харин Швейцарь луу аялсан. Shinee-н 3 дахь солонгос цомог нь 2 хувилбартай: эхний хэсэг нь Dream Girl – The Misconceptions of You 2 сарын 19-нд гарсан, 2 дахь хэсэг нь Why So Serious? – The Misconceptions of Me нь 4 сарын 29-нд гарсан. 3 сарын 13-нд Shinee дахин япон сингл "Fire"-г гаргасан. 6 сарын 26-нд тэд 2 дахь япон цомог Boys Meet U-г гаргасан ба 8 сарын 21-нд "Dream Girl"-оо гаргасан. 9 сарын 29-нд 5 дахь цомог Everybody-г гаргана гэж зарласан ба 10 сарын 14-нд гаргасан. 5 сарын 19-нд тэд 10 дахь япон сингл "Lucky Star"-аа EMI Records-н доор гаргасан. 8 сарын 12-нд тэд 3 дахь япон цомгоо гаргана гэсэн ба I'm Your Boy-г гаргасан 9 сарын 24-нд тэд "Boys Meet U", "3 2 1" болон "Lucky Star"-г гаргасан.

2015–2016: Odd болон DxDxD

2 сарын 17-нд тэд Хятадын цагаан сарын нэвтрүүлэг Chun Jie Wan Hui-д оролцсон анхны солонгос хүмүүс болсон. Энэ нэвтрүүлэг нь мөн 12 жилийн турш тасралтгүй гарсан билээ. Тэд 4 дэх цомог Odd-оо 5 сарын 18-нд гаргасан ба гол дуу "View"-г LDN Noise болон Жунхён нар хамтран зохиосон. Odd гарснаасаа хойш Billboard's Heatseekers Albums-д 9-д, Billboard's World Albums-д 1-т орсон. АНУ-д 2000 хувь зарагдсан аж. Шинэчилсэн цомог Married To the Music нь 2015 оны 8 сарын 3-нд гарсан ба 4 шинэ дууны хамт гарсан. Тэд 11, 12дах япон сингл "Sing Your Song", "DxDxD"-ээ 2015 оны 10 сарын 25-нд гаргасан ба дэд дуу нь тэдний 4 дэх япон цомгийн нэр нь болсон. 2016 оны 1 сарын 1-нд тэд бүрэн хэмжээний цомог D×D×D гаргаж "View"-г япон хэлээр дуулсан.

2017–2019: Five, Жунхёны нас баралт, Япон дахь аялан тоглолт, The Story of Light, гишүүд цэрэгт явав

2017 оны хоёрдугаар сарын 22-нд SHINee бүрэн хэмжээний 5 дахь Five нэртэй Япон албумаа гаргалаа. Албумны үйл ажиллагаа болгон тэд Японд SHINee World 2017 аялан тогтолтоо нэг сарын 28-наас эхлэн, дөрөвдүгээр сарын 30 хүртэл нийт 10 хотод 25 тоглолтоо тавив. 2017 оны эхний хагаст SHINee Японд тогтолтоо ойролцоогоор 338,238 хүнд хүргэснээрээ 6-д жагсаж байлаа.

2017 оны арванхоёр дугаар сарын 18-нд хамтлагийн гишүүн Жунхён харамсалтайгаар амиа хоролжээ. Түүний оршуулгын ёслолыг арванхоёрдугаар сарын 21-нд хийж гүйцэтгэсэн ба хамтлагын бусад гишүүд болон Girls' Generation, IU, Super Junior, Red Velvet зэрэг бусад хамтлаг дуучид оршуулах ёслолд нь оролцжээ. Хамтлаг цаашид 4 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болж, Японд хийхээр төлөвлөж байсан тоглолтоо цуцлалгүйнээр амжилттай дуусгасан юм.

2018 оны 5-р сарын 15-нд SM Entertainment The Story of Light нэртэй Солонгос албумны 3 хэсэг тийсэр цацав. Албумны эхний хэсэг "Good Evening" сингл 5-р сарын 28-нд, 2-р хэсэг "Good Evening" сингл 6-р сарын 11-нд цацагдав. Хамтлагийн гишүүдийн хэлснээр албумны эхний хэсэг нь бусад хүмүүс тэднийг хэрхэн харж хүлээн авч байгаа, 2 дахь хэсэг нь тэд үнэндээ өөрсдийгөө хэрхэн яаж харж байгааг дүрсэлсэн гэжээ. The Story of Light албумны сүүлийн хэсэг нь 6-р сарын 25-нд "Our Page" нэртэй синглээр цацагдсан.

2018 оны 12-р сард хамтлагийн ахлагч Onew цэргийн алба хаах хүсэлтээ явуулж, 2019 оны 1-р сарын 17-нд цэрэгт явсан. Хамтлагийн гишүүд болох Key цэргийн дуу бүжгийн хэсэгт болон Minho Тэнгисийн цэргийн албанд тус тус хамрагдах хүсэлт гарган, зөвшөөрлөө авснаар мөн 2019 оны 3 сарын 4-нд Ки, Мину 4-р сарын 15-нд цэргийн алба хаахаар явав. Хамтлагийн отгон гишүүн Тэмин урлагийн салбарт үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Гишүүд

More information Нэр, Иргэншил ...
Нэр Иргэншил Төрсөн он сар өдөр Notes
Тайзны нэр Жинхэнэ нэр
Унюү / Onew (온유) И Жинки / Lee Jin Ki (이진기)  Өмнөд Солонгос 1989 оны 12-р сарын 14 (1989-12-14) Ахлагч, гол хоолой,
Жунхён / Jonghyun (종현) Ким Жунхён / Kim Jong Hyun (김종현)  Өмнөд Солонгос 1990 оны 04-р сарын 08 (1990-04-08)/ Нас барсан: 2017 Гол хоолой
Ки / Key (키) Ким Кибом / Kim Ki Bum (김기범)  Өмнөд Солонгос 1991 оны 09-р сарын 23 (1991-09-23) Туслах хоолой, дэд реппер, дэд бүжигчин
Мину / Minho (민호) Чүи Мину / Choi Min Ho (최민호)  Өмнөд Солонгос 1991 оны 12-р сарын 09 (1991-12-09) Гол реппер, туслах хоолой, визуал
Тэмин / Taemin (태민) И Тэмин / Lee Tae Min (이태민)  Өмнөд Солонгос 1993 оны 07-р сарын 18 (1993-07-18) Туслах хоолой, гол бүжигчин, макнэ
Close

Уран бүтээлчид

Дүр төрх

SHINee-н загварыг загвар зохион бүтээгч Ха Сан-бэг зохиодог ба өргөн ултай пүүз, бариу жийнс болон өнгөлөг зүйлсийг зохиосон. Эдгээр стилүүд гарснаас хойш сурагчид үүнийг "Shinee Trend" гэх болсон.

Дуу болон бүжиг

SHINee К-поп-д амьд дуу, бүжгээрээ хамгийн сайн учир нь тэдний дууны үзүүлбэр, бүжиг дэглэлт нь өөр өөр ялгаатай байдаг.

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.