From Wikipedia, the free encyclopedia
SM Rookies бол тайзан дээр гараагүй бэлтгэгдэж буй олонд танигдсан S.M. Entertainment-н бэлтгэгдэгчид. Анхны дэбют хийсэн хүүхдүүд охидын хамтлаг 'Red Velvet' нь 2014 онд гарч ирсэн. Дараагийнх нь 'NCT' гэх хөвгүүдийн хамтлаг болон гарч ирсэн бөгөөд анхны бүлэг хамтлаг NCT U нь 2016 оны 4-р сарын эхээр, 2 дахь бүлэг хамтлаг NCT 127 нь 2016 оны 7-р сард, 3 дахь бүлэг хамтлаг NCT Dream нь 26 оны 8-р сард тус тус гарч ирсэн билээ.
S.M.Rookies | |
Бүрдсэн газар | Өмнөд Солонгос (БНСУ) |
---|---|
Урсгал | K-Pop, hip hop |
Танил үе | 2013- |
Хөтөч | S.M._Entertainment, Red_Velvet, NCT |
Гишүүн (8) | *Kun
|
Цахим хаяг | websitesmrookies |
Анх SM Rookies-г 2013 оны 12-р сард танилцуулахдаа Сылги, Жэну, Тэюун нарыг зарлаж байсан. Хэдэн өдрийн дараа Аирин, Жэхён, Лами нарыг нэмсэн юм. 12-р сард Марк, Хансул, Жисон, Жонни, Тэн, Юүта нарыг оруулсан. Вэнди харин 2014 онд Mimi киноны OST болох "Because Of You"-гээрээ танигдсан юм. 4-р сард S.M. тэдний албан ёсны сайт нээсэн юм. Нээсэн даруйдаа тэд YouTube channel нээсэн. Тэгээд Дунхёк-г оруулсан. 2014 оны 7-р сард Аирин, Сылги, Вэнди нарыг Red Velvet хамтлагт орно хэмээн зарласан. 8-р сард Жонни, Тэюун, Хансул нар "Super Moon" бүжгийг SR14B нэрэн доор бүжиглэсэн юм. 2015 оны 1-р сард Дуёон орсон ба MBC Music Champion-н хөтлөгчөөр Жэхёны хамтаар хийсэн. 7-р сард Куын, Хина, Хэрин нар орсон. 2015 оны 10-р сард Тэил, 12-р сард Күн нар орсон.
2016 оны 1-р сард ВинВин орсон. S.M. Entertainment-н үүсгэн байгуулагч И Сү Ман өөр өөр оронд хөвгүүдийн хамтлаг гаргана гэж хэлсэн. 2016 оны 4-р сард Тэил, Тэюун, Дуёон, Тэн, Жэхён, Марк нарыг NCT-н анхны бүлэг хамтлаг NCT U-н албан ёсны гишүүд хэмээн зарласан. 2016 оны 7-р сард Юүта, ВинВин, Дунхёг (Хэчан) нарыг дараагийн бүлэг хамтлаг NCT 127-н гишүүд хэмээн зарласан. 2016 оны 8-р сард Жэну, Жэмин, Жисон нарыг 3дахь бүлэг хамтлаг NCT Dream-н гишүүд хэмээн зарласан. 9-р сард Иян, Нинни наиыг олонд ил болгосон. 2016 оны 12-р сард Жонниг NCT-н Сөүл дахь бүлэг хамтлаг NCT 127-н гишүүн болгосон юм.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.