Найки, Инк. (америкийн англиар буюу албан ёсоор Nike Inc. [ˈnaɪki][2]; грекийн νίκη nike [níːkɛː], монг. "ялалт" буюу Найкэ, ялалтын бурхан үгээс гаралтай) нь 1964 болон 1971 онуудад үүсгэн байгуулагдсан, олон улсад үйл ажиллагаа эрхэлдэг америкийн спортын бараа үйлдвэрлэгч компани Юм. Компанийн төв нь АНУ-ын Орегон муж улсын Бивертонд байрладаг. Найки нь 1989 оноос хойш спортын бараагаар дэлхийд тэргүүлэх болсон.[3] 2018 оны дундуур Найкигийн зах зээлийн үнэлгээ нь 110 сая тэрбум америк долларт хүрсэн бөгөөд үүгээр тус компани нь дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 100 компанийн нэгд тооцогдох болжээ.[4].
Хууль эрх зүйн хэлбэр | Хувьцаат компани |
---|---|
Үүсгэн байгуулагдсан | 1964 онд (Блю Риббон Спортс нэртэйгээр), 1971 онд (Найки Инк.) |
Үүсгэн байгуулагч | Билл Бовермэн Фил Найт |
Төв байр | Бивертон, Орегон, Америкийн Нэгдсэн Улс |
Үйл ажиллагааны бүс | Дэлхий даяар |
Удирдах хүмүүс | Марк Паркер (ТУЗ-ийн дарга, ерөнхийлөгч) Фил Найт (ТУЗ-ийн гишүүн) |
Орлого | 32,4 тэрбум USD (2016)[1] |
Ажилчид | 70.700 (2016 он)[1] |
Цахим хуудас | www.nike.com |
Түүх
Южин дахь Орегон их сургуулийн тамирчин байсан Билл Бовермэн ба Фил Найт нар хамтран 1964 оны зургаадугаар сард Блю Риббон Спортс гэх нэртэй аж ахуйн нэгжийг байгуулжээ. Тус компани эхэндээ Оницука Тигер (өнөөгийн Asics) маркийн спорт гутал үйлдвэрлэж байгаад 1971 оноос Найки нэрийн дор өөрийн хээтэй ултай хөнгөн гутал үйлдвэрлэж эхэлсэн нь тухайн үедээ америкт шинэ гутлын үйлдвэрлэлийн нэгэн хийц байв.[5] 1972 онд тэдний анхны өөрсдөө үйлдвэрлэсэн гутлын цуглуулга худалдаанд гарчээ.[6]
Найки гутлаа тамирчидтай холбож чадсан нь тэдний борлуулалтын тоог нэмэгдүүлэв. Тус компани нь Мюнхенд зохиогдсон 1972 оны зуны олимпын наадмын 5000 метрт гүйн дөрөвт орсон Стив Префонтейны гутлыг бэлтгэн өгсөн нь бусад гүйлтийн тамирчдад үнэндээ сурталчилгаа болсон байна.[7] Найки 1978 оноос эхлэн европод гутлаа борлуулж эхэлжээ.
1984 онд найки тухайн үедээ сагсан бөмбөгийн шинэхэн мэргэжлийн тоглогч байсан Майкл Жордантай гэрээ хийв. Тэд хамтдаа нэлээд хэдэн загварыг гарган нэлээд цуглуулгатай болов. Хамтын ажиллагаа эхэлсэн эхний жилдээ Найки Эйр Жордан маркаар 130 сая долларын орлоготой ажиллав. Жордан тус компанид нийт 2,6 тэрбум долларын орлого оруулсан хэмээн үздэг байна.[8][9][10]
1989 онд Найки дэлхийн спортын бараа үйлдвэрлэгчдийн жагсаалтыг тэргүүлэх болсон ба өнөө ч энэ хэвээрээ байна.[3]
Лого
Найкигийн лого буюу свуш хэмээн нэрлэгдэх бэлгэдлийг тухайн үедээ график дизайнаар сурч байсан Кэролин Дэвидсон зурсан ба түүнийхээ хөлсөнд 35 доллар авч байжээ.[11] Өнөөдөр „Найкигийн дэгээ“ нь дэлхий даяар хамгийн сайн маркийн нэрнүүдийн нэг юм.
Бүтээгдэхүүн
Тамирчдын ивээн тэтгэгч
Найки нь төрөл бүрийн спортын тамирчдыг ивээн тэтгэдэг ба үүний жишээнд:[12]
- сагсан бөмбөгчин Леброн Жеймс, Коби Брайант, Кевин Дюрант, Майкл Жордан, Кайри Ирвинг
- хөлбөмбөгчин Кристиано Рональдо, Фрэнк Рибери, Роберт Левандовский, Марио Гёце
- гольфчин Тайгер Вүдс
- теннисчин Мария Юрьевна Шарапова, Рафаэл Надал
- холын зайн гүйгч Кенениса Бекеле гэх мэтийг нэрлэж болно.
Цахим холбоос
Эшлэл
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.